Mood disorders
Сэтгэл санааны эмгэг гэдэг нь хоёр туйлт ба сэтгэл гутрах эмгэгийг хамарсан дээд түвшний бүлэглэлийг хэлнэ. Сэтгэл санааны эмгэгийг сэтгэл санааны тохиолын тодорхой төрөл ба тэдгээрийн цаг хугацааны явц дахь хэв маягаар тодорхойлно. Сэтгэл санааны тохиолын үндсэн төрөл нь сэтгэл гутрах тохиол, сэтгэл хөөрөх тохиол, холимог тохиол ба хөнгөн сэтгэл хөөрөх тохиол юм. Сэтгэл санааны тохиол нь бие даан оношлогдох нэгж биш тул өөрийн оношийн кодгүй. Харин сэтгэл санааны тохиол нь ихэнх сэтгэл гутрах ба хоёр туйлт эмгэгийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлнэ.
Тодорхойлолт
Эдгээр ангиллыг сэтгэл гутрах нэг удаагийн тохиолт эмгэг, сэтгэл гутрах дахилтат эмгэг, I хэвшинжийн хоёр туйлт эмгэг буюу II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын илрэл ба онцлогийг тодорхойлоход ашиглаж болно. Эдгээр ангилал нь эмнэлзүйн илрэл, эсвэл сэтгэл санааны тохиолын явц, эхлэл ба хэв маягийн өвөрмөц, чухал онцлог шинж байгааг заана. Эдгээр ангилал нь бие биенээ үгүйсгэхгүй бөгөөд тохирох бүх ангиллыг нэмж болно.
These categories may be applied to describe the presentation and characteristics of mood episodes in the context of single episode depressive disorder, recurrent depressive disorder, bipolar type I disorder, or bipolar type II disorder. These categories indicate the presence of specific, important features of the clinical presentation or of the course, onset, and pattern of mood episodes. These categories are not mutually exclusive, and as many may be added as apply.
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг сэтгэл санааны эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын эмнэлзүйн хувьд чухал онцлог шинжийг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify specific clinically important features of mood episodes in mood disorders.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
I хэвшинжийн буюу II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийн хүрээнд сүүлийн 12 сарын хугацаанд сэтгэл санааны тохиол олон удаа (дор хаяж дөрөв) тохиолдсон байна. Сэтгэл санаа нэг туйлаас нөгөө туйл руу шилжиж болно, эсвэл сэтгэл санааны тохиолууд сайжралын үеэр зааглагдаж болно. Сэтгэл санааны тохиол олон удаа тохиолддог хүмүүст зарим тохиол нь I хэвшинжийн буюу II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийн үед ихэвчлэн ажиглагддагаас богино хугацаанд үргэлжилж болно. Ялангуяа сэтгэл гутралын үе хэдхэн өдөр л үргэлжилж болно. Хэрэв сэтгэл гутралын ба сэтгэл хөөрлийн шинж тэмдэг маш хурдан (өөрөөр хэлбэл, өдрөөс өдөрт буюу нэг өдрийн дотор) ээлжилж байвал хурдан ээлжлэх мөчлөг биш харин холимог тохиол гэж оношилно.
In the context of bipolar type I or bipolar type II disorder, there has been a high frequency of mood episodes (at least four) over the past 12 months. There may be a switch from one polarity of mood to the other, or the mood episodes may be demarcated by a period of remission. In individuals with a high frequency of mood episodes, some may have a shorter duration than those usually observed in bipolar type I or bipolar type II disorder. In particular, depressive periods may only last several days. If depressive and manic symptoms alternate very rapidly (i.e., from day to day or within the same day), a mixed episode should be diagnosed rather than rapid cycling.
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг сэтгэл санааны эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын эмнэлзүйн хувьд чухал онцлог шинжийг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify specific clinically important features of mood episodes in mood disorders.
ICD-10-тай харгалзах код