Obsessive-compulsive or related disorders
Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэг нь шалтгаан ба оношлогооны гол баталгаажуулах шинжээрээ ижил төстэй гэж үздэг, давтагдмал бодол ба зан үйлээр илэрдэг эмгэгүүдийн бүлэг юм. Үл ялих зовлонт бодол, өөрийн эрхгүй орж ирэх бодол ба хэт санаа тавилт зэрэг танин мэдэхүйн үзэгдэл нь эдгээр байдлын нэг хэсэгт (өөрөөр хэлбэл, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг, өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг, өвчирхөл ба биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгт) гол байр суурь эзэлдэг бөгөөд холбогдох давтагдмал зан үйл дагалддаг. Эд зүйл хуримтлуулах эмгэг нь өөрийн эрхгүй орж ирэх хүсээгүй бодолтой холбоогүй, харин эд зүйл хуримтлуулах албадмал хэрэгцээ ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуураар илэрдэг. Мөн энэ бүлэгт биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь голчлон арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах) илэрдэг, танин мэдэхүйн тод илэрхий бүрэлдэхүүнгүй байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Тодорхойлолт
Үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг нь байнгын үл ялих зовлонт бодол буюу албадмал үйлдэл, эсвэл ихэнхдээ хоёулаа илрэх шинжээр илэрнэ. Үл ялих зовлонт бодол нь өөрийн эрхгүй орж ирдэг, хүсээгүй, ихэвчлэн сэтгэл түгшилттэй холбоотой давтагдмал бөгөөд байнгын бодол, дүрслэл буюу түлхэц/хүсэл юм. Тухайн хүн үл ялих зовлонт бодлоо үл тоох, дарах, эсвэл албадмал үйлдэл хийх замаар саармагжуулахыг оролддог. Албадмал үйлдэл нь давтагдмал сэтгэцийн үйлдлийг оролцуулан, тухайн хүн үл ялих зовлонт бодлын хариуд, хатуу дүрмийн дагуу, эсвэл „бүрэн гүйцэд“ болсон мэдрэмж төрүүлэхийн тулд хийхээс аргагүй мэт санагддаг давтагдмал зан үйл юм. Үл ялих зовлонт үзэгдлийн эмгэгийн оношийг тавихын тулд үл ялих зовлонт бодол ба албадмал үйлдэл нь их цаг хугацаа эзэлдэг (жишээ нь, өдөрт нэг цагаас илүү) байх, эсвэл сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх ёстой.
Obsessive-Compulsive Disorder is characterised by the presence of persistent obsessions or compulsions, or most commonly both. Obsessions are repetitive and persistent thoughts, images, or impulses/urges that are intrusive, unwanted, and are commonly associated with anxiety. The individual attempts to ignore or suppress obsessions or to neutralize them by performing compulsions. Compulsions are repetitive behaviours including repetitive mental acts that the individual feels driven to perform in response to an obsession, according to rigid rules, or to achieve a sense of ‘completeness’. In order for obsessive-compulsive disorder to be diagnosed, obsessions and compulsions must be time consuming (e.g. taking more than an hour per day) or result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үл ялих зовлонт үзэгдлийн эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлагыг хангана. Ихэнх буюу бүх үед тухайн хүн эмгэгт өвөрмөц итгэл үнэмшил үнэн гэдэгт бат итгэлтэй байх бөгөөд өөрт тохиолдож буй зүйлийн өөр тайлбарыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тухайн хүнд илрэх өвчнөө ухамсарлах чадварын дутагдал нь сэтгэл түгшилтийн түвшнээс хамааран илэрхий өөрчлөгддөггүй.
All definitional requirements of obsessive-compulsive disorder are met. Most or all of the time, the individual is convinced that the disorder-specific beliefs are true and cannot accept an alternative explanation for their experience. The lack of insight exhibited by the individual does not vary markedly as a function of anxiety level.
ICD-10-тай харгалзах код