Obsessive-compulsive or related disorders
Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэг нь шалтгаан ба оношлогооны гол баталгаажуулах шинжээрээ ижил төстэй гэж үздэг, давтагдмал бодол ба зан үйлээр илэрдэг эмгэгүүдийн бүлэг юм. Үл ялих зовлонт бодол, өөрийн эрхгүй орж ирэх бодол ба хэт санаа тавилт зэрэг танин мэдэхүйн үзэгдэл нь эдгээр байдлын нэг хэсэгт (өөрөөр хэлбэл, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг, өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг, өвчирхөл ба биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгт) гол байр суурь эзэлдэг бөгөөд холбогдох давтагдмал зан үйл дагалддаг. Эд зүйл хуримтлуулах эмгэг нь өөрийн эрхгүй орж ирэх хүсээгүй бодолтой холбоогүй, харин эд зүйл хуримтлуулах албадмал хэрэгцээ ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуураар илэрдэг. Мөн энэ бүлэгт биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь голчлон арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах) илэрдэг, танин мэдэхүйн тод илэрхий бүрэлдэхүүнгүй байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Тодорхойлолт
Эд зүйл хуримтлуулах эмгэг нь эд зүйл хуримтлуулснаар амьдрах орон зай эмх замбараагүй болж, түүнийг ашиглах буюу аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрэх шинжээр илэрнэ. Хуримтлал нь эд зүйл цуглуулахтай холбоотой давтагдмал хүсэл буюу зан үйл, мөн эд зүйлсийг хадгалах шаардлагатай гэж үзэх ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуурийн улмаас эд зүйлээ хаяхад бэрхшээлтэй байх гэсэн хоёулангаас нь үүдэлтэй. Хэрэв амьдрах орчин эмх замбараагүй биш байвал энэ нь зөвхөн гуравдагч этгээдийн (жишээ нь, гэр бүлийн гишүүд, цэвэрлэгч, эрх бүхий байгууллага) оролцооны үр дүн юм. Хуримтлал идэвхгүй (жишээ нь, ирсэн сурталчилгааны хуудас буюу шуудан хуримтлагдах), эсвэл идэвхтэй (жишээ нь, үнэгүй, худалдаж авсан буюу хулгайлсан эд зүйлсийг хэт ихээр олж авах) байж болно. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Hoarding disorder is characterised by accumulation of possessions that results in living spaces becoming cluttered to the point that their use or safety is compromised. Accumulation occurs due to both repetitive urges or behaviours related to amassing items and difficulty discarding possessions due to a perceived need to save items and distress associated with discarding them. If living areas are uncluttered this is only due to the intervention of third parties (e.g., family members, cleaners, authorities). Amassment may be passive (e.g. accumulation of incoming flyers or mail) or active (e.g. excessive acquisition of free, purchased, or stolen items). The symptoms result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал