Obsessive-compulsive or related disorders
Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэг нь шалтгаан ба оношлогооны гол баталгаажуулах шинжээрээ ижил төстэй гэж үздэг, давтагдмал бодол ба зан үйлээр илэрдэг эмгэгүүдийн бүлэг юм. Үл ялих зовлонт бодол, өөрийн эрхгүй орж ирэх бодол ба хэт санаа тавилт зэрэг танин мэдэхүйн үзэгдэл нь эдгээр байдлын нэг хэсэгт (өөрөөр хэлбэл, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг, өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг, өвчирхөл ба биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгт) гол байр суурь эзэлдэг бөгөөд холбогдох давтагдмал зан үйл дагалддаг. Эд зүйл хуримтлуулах эмгэг нь өөрийн эрхгүй орж ирэх хүсээгүй бодолтой холбоогүй, харин эд зүйл хуримтлуулах албадмал хэрэгцээ ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуураар илэрдэг. Мөн энэ бүлэгт биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь голчлон арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах) илэрдэг, танин мэдэхүйн тод илэрхий бүрэлдэхүүнгүй байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Тодорхойлолт
Биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэг нь бусдад огт мэдэгдэхгүй буюу дөнгөж бага зэрэг мэдэгдэх, биеийн буюу амны муу, жигшүүртэй үнэр өөрөөсөө гарч байна гэсэн итгэл үнэмшилд байнга хэт санаа тавих шинжээр илэрнэ. Тухайн хүмүүс гарч байна гэж үзэж буй үнэрийн талаар өөртөө хэт их анхаарал хандуулдаг бөгөөд ихэвчлэн өөртөө хамааруулах санаатай байдаг (өөрөөр хэлбэл, бусад хүмүүс тухайн үнэрийг анзаарч, дүгнэж, эсвэл энэ талаар ярьж байна гэж итгэх). Хэт санаа тавилтынхаа хариуд тэд давтагдмал бөгөөд хэт зан үйл гаргадаг бөгөөд жишээлбэл биеийн үнэрээ буюу үнэрийн эх үүсвэр гэж үзэж буй зүйлээ давтан шалгах, тайвшруулах баталгааг бусдаас давтан хайх, гарч байна гэж үзэж буй үнэрээ нуух, өөрчлөх буюу сэргийлэх гэсэн хэт оролдлого, эсвэл муу, жигшүүртэй үнэрийн талаарх сэтгэлийн зовуурийг нэмэгдүүлэх нийгмийн нөхцөл байдал буюу сэдээгч хүчин зүйлээс илт зайлсхийх зэрэг орно. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Olfactory Reference Disorder is characterised by persistent preoccupation with the belief that one is emitting a perceived foul or offensive body odour or breath that is either unnoticeable or only slightly noticeable to others. Individuals experience excessive self-consciousness about the perceived odour, often with ideas of reference (i.e., the conviction that people are taking notice, judging, or talking about the odour). In response to their preoccupation, individuals engage in repetitive and excessive behaviours such as repeatedly checking for body odour or checking the perceived source of the smell, or repeatedly seeking reassurance, excessive attempts to camouflage, alter, or prevent the perceived odour, or marked avoidance of social situations or triggers that increase distress about the perceived foul or offensive odour. The symptoms are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлагыг хангана. Ихэнх үед тухайн хүн эмгэгт өвөрмөц өөрийн итгэл үнэмшил үнэн биш байж болох магадлалыг авч үзэх чадвартай бөгөөд өөрт тохиолдож буй зүйлийн өөр тайлбарыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Хязгаарлагдмал тодорхой үед (жишээ нь, сэтгэл ихээхэн түгшсэн үед) тухайн хүн өвчнөө огт ухамсарлахгүй байж болно.
All definitional requirements of olfactory reference disorder are met. Much of the time, the individual is able to entertain the possibility that his or her disorder-specific beliefs may not be true and is willing to accept an alternative explanation for his or her experience. At circumscribed times (e.g., when highly anxious), the individual may demonstrate no insight.
ICD-10-тай харгалзах код