Obsessive-compulsive or related disorders
Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэг нь шалтгаан ба оношлогооны гол баталгаажуулах шинжээрээ ижил төстэй гэж үздэг, давтагдмал бодол ба зан үйлээр илэрдэг эмгэгүүдийн бүлэг юм. Үл ялих зовлонт бодол, өөрийн эрхгүй орж ирэх бодол ба хэт санаа тавилт зэрэг танин мэдэхүйн үзэгдэл нь эдгээр байдлын нэг хэсэгт (өөрөөр хэлбэл, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг, өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг, өвчирхөл ба биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгт) гол байр суурь эзэлдэг бөгөөд холбогдох давтагдмал зан үйл дагалддаг. Эд зүйл хуримтлуулах эмгэг нь өөрийн эрхгүй орж ирэх хүсээгүй бодолтой холбоогүй, харин эд зүйл хуримтлуулах албадмал хэрэгцээ ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуураар илэрдэг. Мөн энэ бүлэгт биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь голчлон арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах) илэрдэг, танин мэдэхүйн тод илэрхий бүрэлдэхүүнгүй байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Тодорхойлолт
Өвчирхөл нь нэг буюу хэд хэдэн хүнд, даамжрах буюу амь насанд аюултай өвчтэй байж болох магадлалын талаар байнга хэт санаа тавих буюу айх шинжээр илэрнэ. Хэт санаа тавилт нь дараах хоёрын аль нэгтэй хавсарна: 1) эрүүл мэндтэй холбоотой давтагдмал бөгөөд хэт зан үйл, жишээлбэл өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг биеэсээ давтан шалгах, айж буй өвчнийхөө талаар мэдээлэл хайхад хэт их цаг зарцуулах, тайвшруулах баталгааг давтан хайх (жишээ нь, эмчийн зөвлөгөөг олон удаа авахаар товлох); эсвэл 2) эрүүл мэндтэй холбоотой дасан зохицохуйц бус зайлсхийх зан төрх (жишээ нь, эмчид үзүүлэх цагаас зайлсхийх). Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Hypochondriasis is characterised by persistent preoccupation or fear about the possibility of having one or more serious, progressive or life-threatening illnesses. The preoccupation is accompanied by either: 1) repetitive and excessive health-related behaviours, such as repeatedly checking the body for evidence of illness, spending inordinate amounts of time searching for information about the feared illness, repeatedly seeking reassurance (e.g. arranging multiple medical consultations); or 2) maladaptive avoidance behaviour related to health (e.g. avoids medical appointments). The symptoms result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өвчирхлийн тодорхойлолтын бүх шаардлагыг хангана. Ихэнх буюу бүх үед тухайн хүн эмгэгт өвөрмөц итгэл үнэмшил үнэн гэдэгт бат итгэлтэй байх бөгөөд өөрт тохиолдож буй зүйлийн өөр тайлбарыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тухайн хүнд илрэх өвчнөө ухамсарлах чадварын дутагдал нь сэтгэл түгшилтийн түвшнээс хамааран илэрхий өөрчлөгддөггүй.
All definitional requirements of hypochondriasis are met. Most or all of the time, the individual is convinced that the disorder-specific beliefs are true and cannot accept an alternative explanation for their experience. The lack of insight exhibited by the individual does not vary markedly as a function of anxiety level.
ICD-10-тай харгалзах код