Obsessive-compulsive or related disorders
Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэг нь шалтгаан ба оношлогооны гол баталгаажуулах шинжээрээ ижил төстэй гэж үздэг, давтагдмал бодол ба зан үйлээр илэрдэг эмгэгүүдийн бүлэг юм. Үл ялих зовлонт бодол, өөрийн эрхгүй орж ирэх бодол ба хэт санаа тавилт зэрэг танин мэдэхүйн үзэгдэл нь эдгээр байдлын нэг хэсэгт (өөрөөр хэлбэл, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг, өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг, өвчирхөл ба биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгт) гол байр суурь эзэлдэг бөгөөд холбогдох давтагдмал зан үйл дагалддаг. Эд зүйл хуримтлуулах эмгэг нь өөрийн эрхгүй орж ирэх хүсээгүй бодолтой холбоогүй, харин эд зүйл хуримтлуулах албадмал хэрэгцээ ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуураар илэрдэг. Мөн энэ бүлэгт биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь голчлон арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах) илэрдэг, танин мэдэхүйн тод илэрхий бүрэлдэхүүнгүй байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Тодорхойлолт
Биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг нь арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах, уруулаа хазах) илэрдэг бөгөөд ихэвчлэн тухайн зан үйлийг багасгах буюу зогсоох гэсэн амжилтгүй оролдлого дагалдаж, арьсны үлдэц өөрчлөлтөд (жишээ нь, үс унах, арьсны гэмтэл, уруулын зулгархай) хүргэдэг. Энэ зан үйл өдрийн турш тархмал богино тохиолоор, эсвэл цөөн давтамжтай боловч илүү удаан үргэлжлэх үечлэлээр илэрч болно. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Body focused repetitive behaviour disorders are characterised by recurrent and habitual actions directed at the integument (e.g. hair-pulling, skin-picking, lip-biting), typically accompanied by unsuccessful attempts to decrease or stop the behaviour involved, and which lead to dermatological sequelae (e.g., hair loss, skin lesions, lip abrasions). The behaviour may occur in brief episodes scattered throughout the day or in less frequent but more sustained periods. The symptoms result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код