Personality disorders and related traits
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Бие хүний эмгэг нь өөрийн „би“-гийн зарим талын (жишээ нь, хувь хүний төрх байдал, өөрийн үнэ цэнэ, өөрийгөө үнэн зөв харах чадвар, өөрийгөө чиглүүлэх чадвар) үйл ажиллагааны асуудал ба/буюу хүмүүс хоорондын харилцааны алдагдлаар (жишээ нь, ойр дотно бөгөөд харилцан сэтгэл ханамжтай харилцаа тогтоох ба хадгалах чадвар, бусдын үзэл бодлыг ойлгох ба харилцаан дахь зөрчлийг зохицуулах чадвар) илэрдэг бөгөөд эдгээр нь удаан хугацаанд (жишээ нь, 2 жил ба түүнээс дээш) үргэлжилсэн байна. Хямрал нь дасан зохицохуйц бус (жишээ нь, уян хатан бус буюу муу зохицуулагдсан) танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл ба зан төрхийн хэв маягаар илэрдэг бөгөөд хувийн ба нийгмийн олон төрлийн нөхцөл байдалд илэрнэ (өөрөөр хэлбэл, тодорхой харилцаа буюу нийгмийн үүргээр хязгаарлагдахгүй). Хямралыг тодорхойлох зан төрхийн хэв маяг нь хөгжлийн үе шатанд тохирохгүй бөгөөд нийгэм-улс төрийн зөрчил зэрэг нийгмийн буюу соёлын хүчин зүйлээр голчлон тайлбарлах боломжгүй. Хямрал нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний мэдэгдэхүйц алдагдалтай холбоотой байна.
Personality disorder is characterised by problems in functioning of aspects of the self (e.g., identity, self-worth, accuracy of self-view, self-direction), and/or interpersonal dysfunction (e.g., ability to develop and maintain close and mutually satisfying relationships, ability to understand others’ perspectives and to manage conflict in relationships) that have persisted over an extended period of time (e.g., 2 years or more). The disturbance is manifest in patterns of cognition, emotional experience, emotional expression, and behaviour that are maladaptive (e.g., inflexible or poorly regulated) and is manifest across a range of personal and social situations (i.e., is not limited to specific relationships or social roles). The patterns of behaviour characterizing the disturbance are not developmentally appropriate and cannot be explained primarily by social or cultural factors, including socio-political conflict. The disturbance is associated with substantial distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бие хүний эмгэгийн оношлогооны ерөнхий шаардлага бүгд хангагдсан. Хямрал нь бие хүний үйл ажиллагааны олон хүрээг хамарна (жишээ нь, хувь хүний төрх байдал буюу өөрийн „би“-г мэдрэх мэдрэмж, дотно харилцаа тогтоох чадвар, импульсээ хянах ба зан төрхөө зохицуулах чадвар). Гэсэн хэдий ч бие хүний үйл ажиллагааны зарим хүрээ харьцангуй бага өртсөн байж болно. Хүмүүс хоорондын ихэнх харилцаанд илт асуудал илэрч, хүлээгдэж буй нийгмийн ба ажил мэргэжлийн ихэнх үүргийн гүйцэтгэл тодорхой хэмжээгээр алдагдана. Харилцаа нь зөрчил, зайлсхийлт, өөрийгөө тусгаарлах буюу туйлын хараат байдлаар илрэх магадлалтай (жишээ нь, цөөн нөхөрлөл хадгалагдах, ажлын харилцаанд байнгын зөрчилтэй байж улмаар ажил мэргэжлийн асуудал үүсэх, хайр дурлалын харилцаа ноцтой тасалдал буюу зохисгүйгээр бусдад хэт захирагдах байдлаар илрэх). Бие хүний хямралын өвөрмөц илрэл нь ерөнхийдөө дунд зэргийн хүндрэлтэй байна. Бие хүний дунд зэргийн эмгэг нь заримдаа өөртөө буюу бусдад хор хөнөөл учруулахтай холбоотой бөгөөд хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний илт алдагдалтай холбоотой боловч тодорхой хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа хадгалагдаж болно.
All general diagnostic requirements for Personality Disorder are met. Disturbances affect multiple areas of personality functioning (e.g., identity or sense of self, ability to form intimate relationships, ability to control impulses and modulate behaviour). However, some areas of personality functioning may be relatively less affected. There are marked problems in most interpersonal relationships and the performance of most expected social and occupational roles is compromised to some degree. Relationships are likely to be characterised by conflict, avoidance, withdrawal, or extreme dependency (e.g., few friendships maintained, persistent conflict in work relationships and consequent occupational problems, romantic relationships characterised by serious disruption or inappropriate submissiveness). Specific manifestations of personality disturbance are generally of moderate severity. Moderate Personality Disorder is sometimes associated with harm to self or others, and is associated with marked impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning, although functioning in circumscribed areas may be maintained.
ICD-10-тай харгалзах код