Personality disorders and related traits
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Бие хүний эмгэг нь өөрийн „би“-гийн зарим талын (жишээ нь, хувь хүний төрх байдал, өөрийн үнэ цэнэ, өөрийгөө үнэн зөв харах чадвар, өөрийгөө чиглүүлэх чадвар) үйл ажиллагааны асуудал ба/буюу хүмүүс хоорондын харилцааны алдагдлаар (жишээ нь, ойр дотно бөгөөд харилцан сэтгэл ханамжтай харилцаа тогтоох ба хадгалах чадвар, бусдын үзэл бодлыг ойлгох ба харилцаан дахь зөрчлийг зохицуулах чадвар) илэрдэг бөгөөд эдгээр нь удаан хугацаанд (жишээ нь, 2 жил ба түүнээс дээш) үргэлжилсэн байна. Хямрал нь дасан зохицохуйц бус (жишээ нь, уян хатан бус буюу муу зохицуулагдсан) танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл ба зан төрхийн хэв маягаар илэрдэг бөгөөд хувийн ба нийгмийн олон төрлийн нөхцөл байдалд илэрнэ (өөрөөр хэлбэл, тодорхой харилцаа буюу нийгмийн үүргээр хязгаарлагдахгүй). Хямралыг тодорхойлох зан төрхийн хэв маяг нь хөгжлийн үе шатанд тохирохгүй бөгөөд нийгэм-улс төрийн зөрчил зэрэг нийгмийн буюу соёлын хүчин зүйлээр голчлон тайлбарлах боломжгүй. Хямрал нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний мэдэгдэхүйц алдагдалтай холбоотой байна.
Personality disorder is characterised by problems in functioning of aspects of the self (e.g., identity, self-worth, accuracy of self-view, self-direction), and/or interpersonal dysfunction (e.g., ability to develop and maintain close and mutually satisfying relationships, ability to understand others’ perspectives and to manage conflict in relationships) that have persisted over an extended period of time (e.g., 2 years or more). The disturbance is manifest in patterns of cognition, emotional experience, emotional expression, and behaviour that are maladaptive (e.g., inflexible or poorly regulated) and is manifest across a range of personal and social situations (i.e., is not limited to specific relationships or social roles). The patterns of behaviour characterizing the disturbance are not developmentally appropriate and cannot be explained primarily by social or cultural factors, including socio-political conflict. The disturbance is associated with substantial distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бие хүний эмгэгийн оношлогооны ерөнхий шаардлага бүгд хангагдсан. Өөрийн „би“-гийн үйл ажиллагаанд хүнд хямрал илэрнэ (жишээ нь, өөрийн „би“-г мэдрэх мэдрэмж маш тогтворгүй тул тухайн хүн өөрийгөө хэн болохоо мэдэхгүй байна гэж хэлэх, эсвэл маш хатуу тул туйлын явцуу хүрээний нөхцөл байдлаас бусад ямар ч нөхцөлд оролцохоос татгалзах; өөрийгөө харах үзэл нь өөрийгөө басамжлах шинжтэй, эсвэл хэт томорхог буюу туйлын хачин содон байж болно). Хүмүүс хоорондын үйл ажиллагааны асуудал бараг бүх харилцаанд ноцтой нөлөөлж, хүлээгдэж буй нийгмийн ба ажил мэргэжлийн үүргийг гүйцэтгэх чадвар ба хүсэл эрмэлзэл огт байхгүй буюу хүнд алдагдсан байна. Бие хүний хямралын өвөрмөц илрэл нь хүнд бөгөөд бие хүний үйл ажиллагааны бүх, эсхүл ихэнх хүрээг хамарна. Бие хүний хүнд эмгэг нь ихэвчлэн өөртөө буюу бусдад хор хөнөөл учруулахтай холбоотой бөгөөд амьдралын бүх буюу бараг бүх хүрээнд, түүний дотор хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн ба үйл ажиллагааны бусад чухал хүрээнд хүнд алдагдалтай холбоотой байна.
All general diagnostic requirements for Personality Disorder are met. There are severe disturbances in functioning of the self (e.g., sense of self may be so unstable that individuals report not having a sense of who they are or so rigid that they refuse to participate in any but an extremely narrow range of situations; self view may be characterised by self-contempt or be grandiose or highly eccentric). Problems in interpersonal functioning seriously affect virtually all relationships and the ability and willingness to perform expected social and occupational roles is absent or severely compromised. Specific manifestations of personality disturbance are severe and affect most, if not all, areas of personality functioning. Severe Personality Disorder is often associated with harm to self or others, and is associated with severe impairment in all or nearly all areas of life, including personal, family, social, educational, occupational, and other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код