Personality disorders and related traits
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Бие хүний эмгэг нь өөрийн „би“-гийн зарим талын (жишээ нь, хувь хүний төрх байдал, өөрийн үнэ цэнэ, өөрийгөө үнэн зөв харах чадвар, өөрийгөө чиглүүлэх чадвар) үйл ажиллагааны асуудал ба/буюу хүмүүс хоорондын харилцааны алдагдлаар (жишээ нь, ойр дотно бөгөөд харилцан сэтгэл ханамжтай харилцаа тогтоох ба хадгалах чадвар, бусдын үзэл бодлыг ойлгох ба харилцаан дахь зөрчлийг зохицуулах чадвар) илэрдэг бөгөөд эдгээр нь удаан хугацаанд (жишээ нь, 2 жил ба түүнээс дээш) үргэлжилсэн байна. Хямрал нь дасан зохицохуйц бус (жишээ нь, уян хатан бус буюу муу зохицуулагдсан) танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл ба зан төрхийн хэв маягаар илэрдэг бөгөөд хувийн ба нийгмийн олон төрлийн нөхцөл байдалд илэрнэ (өөрөөр хэлбэл, тодорхой харилцаа буюу нийгмийн үүргээр хязгаарлагдахгүй). Хямралыг тодорхойлох зан төрхийн хэв маяг нь хөгжлийн үе шатанд тохирохгүй бөгөөд нийгэм-улс төрийн зөрчил зэрэг нийгмийн буюу соёлын хүчин зүйлээр голчлон тайлбарлах боломжгүй. Хямрал нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний мэдэгдэхүйц алдагдалтай холбоотой байна.
Personality disorder is characterised by problems in functioning of aspects of the self (e.g., identity, self-worth, accuracy of self-view, self-direction), and/or interpersonal dysfunction (e.g., ability to develop and maintain close and mutually satisfying relationships, ability to understand others’ perspectives and to manage conflict in relationships) that have persisted over an extended period of time (e.g., 2 years or more). The disturbance is manifest in patterns of cognition, emotional experience, emotional expression, and behaviour that are maladaptive (e.g., inflexible or poorly regulated) and is manifest across a range of personal and social situations (i.e., is not limited to specific relationships or social roles). The patterns of behaviour characterizing the disturbance are not developmentally appropriate and cannot be explained primarily by social or cultural factors, including socio-political conflict. The disturbance is associated with substantial distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код