Neurocognitive disorders
Мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь хөгжлийн бус, харин олдмол шинжтэй, танин мэдэхүйн үйл ажиллагааны анхдагч эмнэлзүйн дутагдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, мэдрэл-танин мэдэхүйн эмгэгт төрөхөөс эхлэн байдаг буюу ихэвчлэн хөгжлийн үед үүсдэг танин мэдэхүйн үйл ажиллагааны дутагдлаар илэрдэг эмгэгүүд хамаарахгүй бөгөөд эдгээрийг мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилна. Харин мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь өмнө нь хүрсэн үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Танин мэдэхүйн дутагдал сэтгэцийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) илэрдэг боловч зөвхөн гол шинж нь танин мэдэхүйн шинжтэй эмгэгүүдийг мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн бүлэгт оруулна. Мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн суурь эмгэг судлал ба шалтгааныг тогтоох боломжтой тохиолдолд тогтоосон шалтгааныг тусад нь ангилна.
Тодорхойлолт
Дэмийрэл нь богино хугацаанд үүсдэг анхаарал, баримжаа ба ухамсрын хямралаар илэрдэг бөгөөд ихэвчлэн ухаан ихээхэн будилах буюу мэдрэл-танин мэдэхүйн бүхэлдээ алдагдлаар илрэх ба шинж тэмдэг нь түр зуурын бөгөөд суурь шалтгаант байдал буюу шалтгаанаас хамааран хэлбэлзэж болно. Дэмийрэлд ихэвчлэн зан төрх ба сэтгэл хөдлөлийн хямрал илэрдэг бөгөөд танин мэдэхүйн олон хүрээний алдагдал илэрч болно. Мөн цочмог эхэлсэн сэрэл буурах буюу унтах-сэрэх мөчлөг урвуу болж нойр бүрэн алдагдах зэрэг унтах-сэрэх мөчлөгийн хямрал илэрч болно. Дэмийрэл нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн эмгэгт ангилагдаагүй эрүүл мэндийн байдлын шууд физиологийн нөлөө, үгүйлэх хамшинжийг оролцуулан бодис буюу эмийн шууд физиологийн нөлөө, эсвэл олон буюу үл мэдэгдэх шалтгаант хүчин зүйлээс үүдэлтэй байж болно.
Delirium is characterized by a disturbance of attention, orientation, and awareness that develops within a short period of time, typically presenting as significant confusion or global neurocognitive impairment, with transient symptoms that may fluctuate depending on the underlying causal condition or etiology. Delirium often includes disturbance of behaviour and emotion, and may include impairment in multiple cognitive domains. A disturbance of the sleep-wake cycle, including reduced arousal of acute onset or total sleep loss with reversal of the sleep-wake cycle, may also be present. Delirium may be caused by the direct physiological effects of a medical condition not classified under mental, behavioural or neurodevelopmental disorders, by the direct physiological effects of a substance or medication, including withdrawal, or by multiple or unknown etiological factors.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код