Movement disorders
Энэ нь үл захирагдах хөдөлгөөний эмгэгийн бүлэг юм.
Тодорхойлолт
Паркинсонизм нь тайван үеийн салга, булчингийн хөшингө, акинези буюу брадикинези, мөн хөлөө чирж алхах, бөхийсөн байрлал ба байрлалын рефлекс алдагдахыг хамарсан биеийн байрлалын хямрал гэсэн дөрвөн гол шинжээр илэрдэг эмнэлзүйн хамшинж юм. Паркинсонизмыг оношлохын тулд брадикинези ба өөр нэг эмнэлзүйн шинж шаардлагатай. Паркинсонизм нь хар бодисын ба бусад нейроны даамжрах сөнөрөл допамины дутагдалд хүргэдэг Паркинсоны өвчин буюу хэвшинжит бус паркинсонизм зэрэг мэдрэлийн даамжрах сөнөрөлт эмгэгийг оролцуулан олон төрлийн эмгэгийн үр дүнд үүсч болно. Паркинсонизм нь мөн харвалт буюу хавдар зэрэг бүтцийн гэмтэл, эсвэл нейролептик зэрэг эмээр судалт биеийн допамины рецептор хаагдсаны үр дүнд үүсч болно.
Parkinsonism is a clinical syndrome characterised by four cardinal features: rest tremor, muscular rigidity, akinesia or bradykinesia, and postural disturbances which include shuffling gait and flexed posture and loss of postural reflexes. Bradykinesia and one other clinical feature is required to make a diagnosis of Parkinsonism. Parkinsonism may result from a variety of conditions including progressive neurodegenerative disorders such as Parkinson Disease or Atypical Parkinsonism where the progressive degeneration of nigral and other neurons leads to dopamine deficiency. Parkinsonism may also be a result of structural lesions such as strokes or tumours or blockage of dopamine receptors in the striatum by drugs such as neuroleptics.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Паркинсоны өвчин нь аажмаар эхэлдэг, даамжрах сөнөрөлт өвчин бөгөөд түүний гол илрэлд брадикинези ба дараах шинжийн аль нэг нь хамаарна: салга, хөшингө буюу биеийн байрлалын тогтворгүй байдал. Хөдөлгөөний бус илрэлд тусгаар мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал ба мэдрэл-сэтгэцийн шинж хамаарна.
Parkinson Disease is a gradual onset progressive degenerative disease whose cardinal manifestations include bradykinesia plus one of the following-tremor, rigidity or postural instability. Nonmotor manifestations include autonomic dysfunction and neuropsychiatric features.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Паркинсоны өвчин нь аажмаар эхэлдэг, даамжрах сөнөрөлт өвчин бөгөөд түүний гол илрэлд брадикинези ба дараах шинжийн аль нэг нь хамаарна: салга, хөшингө буюу биеийн байрлалын тогтворгүй байдал. Хөдөлгөөний бус илрэлд тусгаар мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал ба мэдрэл-сэтгэцийн шинж хамаарна.
Паркинсоны өвчний (PD) эрт үеийн хөнгөн хэлбэр буюу Хоэн ба Ярын шкалын (H&Y) I-III үе шат нь биеийн байрлалын тогтвортой байдал хадгалагдсан буюу бага зэрэг алдагдсан, хөнгөнөөс дунд зэргийн хөдөлгөөний алдагдлаар илэрч, өвчтөний хөдөлгөөний чадварын хөнгөнөөс дунд зэргийн алдагдалд (нэг талын тайван үеийн салга, акинези, байнга унахгүй байх зэрэг) хүргэнэ. Эрт үеийн PD-тэй өвчтөнд ихэвчлэн нэмэлт асаргаа буюу асран хамгаалагч шаардлагагүй, эхлүүлсэн эмчилгээ үр дүнтэй, ихэвчлэн хүндрэлгүй байх ба эмч, сувилагчийн асаргааны хэрэгцээг тооцоолох боломжтой, их нөөц шаардахгүй, эмнэлзүйн хүндрэлд хөдөлгөөний бус шинж тэмдэг хамаарч болох ба унах нь ховор.
Даамжирсан PD нь H&Y-ийн IV-V үе шатаар тодорхойлогдож, ихэвчлэн хариу урвалын хэлбэлзэл, дискинези ба хүнд „off“ үетэй хавсарсан дунд зэргээс хүнд хөдөлгөөний алдагдлаар илэрдэг бөгөөд хугарлын эрсдэл ихэссэн, байнга унахад хүргэдэг биеийн байрлалын тогтворгүй байдлыг хамарна. Даамжирсан PD-тэй өвчтөнд „on-off“ хэлбэлзэл, сэтгэцийн хүндрэл, тэнэгрэл, жишээ нь хугарал үүсгэх байнгын уналт зэрэг эмчилгээний хүндрэлийн улмаас мэдрэлийн эмч, PD-ийн мэргэжилтэн ба сувилагч оролцсон эрчимтэй, хувь хүнд чиглэсэн эмнэлгийн тусламж шаардлагатай. Даамжирсан PD-тэй өвчтөнд хариу урвалын хэлбэлзлийг сайжруулахын тулд тархины гүн өдөөлт, насосны эмчилгээгээр эмийг тасралтгүй хүргэх зэрэг эмчилгээний тусгай сонголт шаардлагатай. Эдгээр эмчилгээний горим их нөөц, заримдаа хэвтэн эмчлүүлэхийг шаарддаг. Сэтгэцийн хүндрэл нь нэмэлт анхаарал, мөн тусгай арга хэмжээ авахад сэтгэцийн эмчийн оролцоо шаардаж болох бөгөөд тэнэгрэл нь нэмэлт эм ба асаргаа шаардаж болно.
Parkinson Disease is a gradual onset progressive degenerative disease whose cardinal manifestations include bradykinesia plus one of the following-tremor, rigidity or postural instability. None motor manifestations include autonomic dysfunction and neuropsychiatric features.
Early mild PD, Hoehn and Yahr scale (H&Y) stage I-III, is characterized by mild to moderate motor deficits with either preserved or mildly affected postural stability, leading to mild to moderate motor disability of the patients (including unilateral rest tremor, akinesia, no regular falls)Patients with early PD usually don't need additional care or caregivers, treatment will be initiated and it efficient, usually without complications, need for physicians and nurses care can be calculated and does not need major resources, medical complications may include non-motor symptoms, falls are rare.
Advanced PD is characterized by H&Y stage IV-V, is characterized by moderate to severe motor deficits, usually accompanied with response fluctuations, dyskinesias and severe off-periods and includes postural instability leading to frequent falls with increased risk of fractures. Patients with advanced PD need intensive and individual medical care including neurologist, PD experts and nurses because of treatment complications, such as on-off fluctuations, psychiatric complications, dementia, frequent falls with i.e. fractures. Advanced PD patients need specific treatment options, such as deep brain stimulation, continuous delivery of medications via pump therapies to improve response fluctuations. These regimens require many resources and sometimes inpatients stay. Psychiatric complications may need additional attention and psychiatric experts for specific interventions and dementia may require additional medications and care.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код