Movement disorders
Энэ нь үл захирагдах хөдөлгөөний эмгэгийн бүлэг юм.
Тодорхойлолт
Паркинсонизм нь тайван үеийн салга, булчингийн хөшингө, акинези буюу брадикинези, мөн хөлөө чирж алхах, бөхийсөн байрлал ба байрлалын рефлекс алдагдахыг хамарсан биеийн байрлалын хямрал гэсэн дөрвөн гол шинжээр илэрдэг эмнэлзүйн хамшинж юм. Паркинсонизмыг оношлохын тулд брадикинези ба өөр нэг эмнэлзүйн шинж шаардлагатай. Паркинсонизм нь хар бодисын ба бусад нейроны даамжрах сөнөрөл допамины дутагдалд хүргэдэг Паркинсоны өвчин буюу хэвшинжит бус паркинсонизм зэрэг мэдрэлийн даамжрах сөнөрөлт эмгэгийг оролцуулан олон төрлийн эмгэгийн үр дүнд үүсч болно. Паркинсонизм нь мөн харвалт буюу хавдар зэрэг бүтцийн гэмтэл, эсвэл нейролептик зэрэг эмээр судалт биеийн допамины рецептор хаагдсаны үр дүнд үүсч болно.
Parkinsonism is a clinical syndrome characterised by four cardinal features: rest tremor, muscular rigidity, akinesia or bradykinesia, and postural disturbances which include shuffling gait and flexed posture and loss of postural reflexes. Bradykinesia and one other clinical feature is required to make a diagnosis of Parkinsonism. Parkinsonism may result from a variety of conditions including progressive neurodegenerative disorders such as Parkinson Disease or Atypical Parkinsonism where the progressive degeneration of nigral and other neurons leads to dopamine deficiency. Parkinsonism may also be a result of structural lesions such as strokes or tumours or blockage of dopamine receptors in the striatum by drugs such as neuroleptics.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Хоёрдогч паркинсонизм гэдэг нь эм, халдвар, хорт бодис буюу бүтцийн гэмтэл зэрэг тодорхой хүчин зүйлийн шалтгаант паркинсонизмыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томьёо юм.
Secondary parkinsonism is a term used to describe Parkinsonism due to a known agent such as drugs, infections, toxins or structural lesions.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Паркинсонизм нь толгойн хүнд гэмтлийн үр дүнд үүсч болох бөгөөд энэ үед сулрал ба пирамидын шинж зэрэг мэдрэлийн бусад шинжтэй хавсарч илэрнэ. Мөн толгойд олон удаа цохиулсны үр дүнд үүсч болох ба тэнэгрэлтэй холбоотой байж болно. Үүнийг мөн гэмтлийн архаг энцефалопати гэж нэрлэдэг.
Parkinsonism may be a result of a major head trauma where it occurs in combination with other neurological findings such as weakness and pyramidal signs. It may also occur as a result of multiple blows to the head and may be associated with dementia. It is also called chronic traumatic encephalopathy.
ICD-10-тай харгалзах код