Multiple sclerosis or other white matter disorders
Энэ нь мэдрэлийн аксоныг хамгаалж, мэдрэлийн дамжуулалтыг хангадаг миелин бүрхүүл гэмтэх буюу миелингүйдлийг хамарсан байдлын бүлэг юм.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Саркоидоз нь мэдрэлийн тогтолцооны аль ч хэсгийг гэмтээж болно. Тохиолдлын ойролцоогоор 5-15%-д төв мэдрэлийн тогтолцоо гэмтсэн шинж илэрдэг гэж тооцдог. Мэдрэлийн саркоидоз олон янзаар илэрч болох тул оношлоход хэцүү байж болно. Мэдрэлийн саркоидоз цочмог, огцом хэлбэрээр, эсвэл удаан явцтай архаг өвчин хэлбэрээр илэрч болно. Саркоидоз төв мэдрэлийн тогтолцооны аль ч хэсгийг гэмтээж болох боловч архаг мэдрэлийн саркоидоз нь гавлын мэдрэлийн олон саа, тархины цуллагийн гэмтэл, тархи усжих [хидроцефали] ба энцефалопати, эсвэл захын мэдрэлийн тогтолцооны илрэл үүсгэж болно.
Sarcoidosis can affect any part of the nervous system. It is estimated that about 5-15% of cases develop evidence of central nervous system involvement. Neurosarcoidosis may manifest in many different ways, diagnosis may be difficult. Neurosarcoidosis can appear in an acute explosive fashion or as a slow, chronic illness. Any part of the central nervous system can be attacked by sarcoidosis but chronic neurosarcoidosis can cause multiple cranial nerve palsies, parenchymatous cerebral involvement, hydrocephalus and encephalopathy or peripheral nervous system manifestations.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Мэдрэлийн тогтолцооноос гадуур өвчний нотолгоо байхгүй үед мэдрэлийн саркоидозыг оношлох нь хамгийн хэцүү байдаг. Мэдрэлийн саркоидозын оношийг саркоидозын тохирох эмнэлзүйн буюу дүрс оношилгооны зураглал, мөн бяслагжилтгүй гранулом илэрснийг хистологийн шинжилгээгээр баталгаажуулсанд үндэслэн тавина.
Мэдрэлийн саркоидозын оношлогооны шалгуур: Батлагдсан: Мэдрэлийн саркоидозтой тохирох эмнэлзүйн илрэл Бусад боломжит шалтгааныг үгүйсгэсэн Мэдрэлийн тогтолцооны хистологийн эерэг үр дүн
Магадлалтай: Мэдрэлийн саркоидозтой тохирох эмнэлзүйн илрэл CNS-ийн үрэвслийг лабораторийн шинжилгээгээр дэмжсэн (CSF-ийн уургийн өндөр агууламж ба эсийн тоо их байх, олигоклон зурвас илрэх, эсвэл мэдрэлийн саркоидозтой тохирох MRI-ийн нотолгоо). Бусад боломжит шалтгааныг үгүйсгэсэн Тогтолцоот саркоидозын нотолгоо (хистологийн эерэг үр дүн, эсвэл галлийн сканнер, цээжний дүрс оношилгоо ба ийлдсийн ангиотензиныг хувиргах ферментээс дор хаяж хоёр шууд бус үзүүлэлт).
Боломжит: Мэдрэлийн саркоидозтой тохирох эмнэлзүйн илрэл Бусад боломжит шалтгааныг үгүйсгэсэн.
Мэдрэлийн дүрс оношилгоо, ялангуяа MRI нь мэдрэлийн гэмтлийг илрүүлэх ба байршлыг тогтоох хамгийн мэдрэг оношилгооны хэрэгсэл юм. Гэсэн хэдий ч рентген зураглал дээрх дүр төрх нь маш хувьсамтгай тул эдгээр нь өвөрмөц бус. MRI-д цуллагийн эзлэхүүнт гэмтэл - T2 дүрсэд дохио ихэссэн гэмтэл, зузаарсан тархи-нугасны бүрхүүлийн шугаман тодрол ба голомтот зангилаат тодрол илэрч болно.
Diagnosis of neurosarcoidosis is most challenging when there is no evidence for disease outside the nervous system. The diagnosis of neurosarcoidosis requires a compatible clinical or radiological picture of sarcoidosis and histological confirmation of noncaesating granulomas.
Criteria for the diagnosis of neurosarcoidosis : Definite: Clinical presentation compatible with neurosarcoidosis Exclusion of other possible causes Positive nervous system histology
Probable: Clinical presentation compatible with neurosarcoidosis Laboratory support of CNS inflammation (high concentrations of CSF protein and high numbers of cells, the presence of oligoclonal bands, or MRI evidence compatible with neurosarcoidosis). Exclusion of other possible causes Evidence of systemic sarcoidosis (Positive histology or at least two indirect indicators from gallium scan, chest imaging, and serum angiotensin-converting-enzyme).
Possible:Clinical presentation compatible with neurosarcoidosis Exclusion of other possible causes.
Neuroimaging studies, especially MRI, are the most sensitive diagnostic tools for the detection and localisation of neurological lesions. However, they are not specific as their appearences on radiography are highly variabale. MRI may show parenchymatous mass lesions-hyperintense lesions on T2 seuences, with linear enhancement of thickened meninges and focal nodular enhancement.
ICD-10-тай харгалзах код