Epilepsy or seizures
24 цагаас илүү зайтай тохиолдсон дор хаяж 2 өдөөгчгүй (буюу рефлексийн) таталт.
Тодорхойлолт
Өнөөгийн хамгийн сайн ойлголтоор эпилепси нь таталт эмгэгийн гол шинж тэмдэг болдог, мэдэгдэж буй буюу таамаглагдсан нэг буюу хэд хэдэн генетикийн согогийн шууд үр дүн юм.
The epilepsy is, as best as understood, the direct result of one or more known or presumed genetic defects in which seizures are the core symptom of the disorder.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Генетикийн суурьтай ба нялх насанд эхэлдэг гэсэн нийтлэг шинжтэй фенотипийн өргөн хүрээ үүнд хамаарна. Эдгээр нь аяндаа намждаг намдуу явцтай хамшинжээс эмэнд тэсвэртэй хүнд хамшинж хүртэл янз бүр байна. Эпилепсийн гэр бүлийн өгүүлэмж зарим хамшинжид түгээмэл, бусдад нь ховор тохиолддог.
Include a vast spectrum of phenotypes having in common a genetic background and the onset in infancy. They range from benign self-remitting to severe drug resistant syndromes. Family history of epilepsy is common in some syndromic entities and exceptional in others.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өмнө нь эрүүл мэндийн өгүүлэмжгүй, эрүүл нялх хүүхдэд амьдралын эхний жилд давтагдах таталтаар илэрдэг эпилепси. Таталт нь хөдөлгөөн зогсох, ухаан бүдгэрэх, ширтэх, нүд ба толгой хазайх, нэг талын хөнгөн клоник таталтаар илэрнэ. Ижил эпилепсийн гэр бүлийн өгүүлэмж байнга илэрдэг. Удамшлын хэв маяг нь аутосом доминант байх магадлал хамгийн өндөр.
Epilepsy characterised by the occurrence of repeated seizures in healthy infants with no prior medical history during the first year of life. The seizures manifest with motor arrest, impairment of consciousness, staring, eye and head deviation, and mild unilateral clonic convulsions. A family history of the same epilepsy is a constant finding. The pattern of inheritance is most probably autosomal dominant.
ICD-10-тай харгалзах код