Ischaemic heart diseases
Тодорхойлолт
Зүрхний шигдээсийн дараах явцад үүсч болох хоёрдогч эмгэг байдлууд. Үүнд перикардит, зүрхний хэм алдагдал, зүрхний шок, зүрхний дутмагшил, ховдлын урагдал, ховдлын аневризм (тромбтой) ба давтан шигдээс хамаарна.
Secondary conditions which may occur in the course after the heart attack. They include pericarditis, arrhythmia, cardiogenic shock, heart failure, ventricular rupture, ventricular aneurysm (with thrombus) and recurrent infarction.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Зүрхний шигдээсийн дараах (1-ээс 8 долоо хоног) үед илэрдэг, алжааж чилээрхэх, халуурах, үнхэлцгийн орчимд таагүй мэдрэмж төрөх, лейкоцитоз, улаан эсийн тунах хурд түргэсэх ба үнхэлцэгний нэвчээс зэрэг хавсарсан шинж тэмдгийн цогцоор илэрдэг байдал. Энэ хамшинжтэй өвчтөнд ихэвчлэн олон хэлбэрт бөөмт лейкоцит агуулсан байршмал ширхэглэг перикардит илэрдэг.
A condition of postmyocardial infarction (1 to 8 weeks), characterised by a set of associated symptom, including malaise, fever, pericardial discomfort, leukocytosis, an elevated sedimentation rate, and a pericardial effusion. Patients with this syndrome usually demonstrate localised fibrous pericarditis containing polymorphonuclear leukocytes.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код