Ischaemic heart diseases
Тодорхойлолт
Зүрхний шигдээсийн дараах явцад үүсч болох хоёрдогч эмгэг байдлууд. Үүнд перикардит, зүрхний хэм алдагдал, зүрхний шок, зүрхний дутмагшил, ховдлын урагдал, ховдлын аневризм (тромбтой) ба давтан шигдээс хамаарна.
Secondary conditions which may occur in the course after the heart attack. They include pericarditis, arrhythmia, cardiogenic shock, heart failure, ventricular rupture, ventricular aneurysm (with thrombus) and recurrent infarction.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Зүрхний цочмог шигдээсийн дараа хамгийн эрт эхний өдөр, хамгийн оройтвол 6 долоо хоногийн дараа үүсдэг, цээжний өвдөлт үүсгэж болох үнхэлцэгний үрэвсэл. Перикардитын өвдөлт аль нэг талын трапец хэлбэрт булчингийн нуруу руу дамжина. Зүрхний нэвт шигдээс нь үнхэлцэгний байршмал үрэвслийн шалтгаан болдог. Нэвт шигдээстэй өвчтөнд эхний 48 цагийн дотор үнхэлцэгний түр зуурын үрэлтийн чимээ харьцангуй түгээмэл илэрдэг. Нэвт шигдээсийн дараа цочмог фибринт перикардит түгээмэл үүсдэг бол цусны бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ нь цусархаг перикардитын эрсдэлийг ихэсгэдэг.
An inflammation of the pericardium that can produce chest pain, which occurs as early as the first day and as late as 6 weeks after acute myocardial infarction. The pain of pericarditis radiates to either trapezius ridge. Transmural myocardial infarction is responsible for local pericardial inflammation. Transient pericardial friction rubs are relatively common in patients with transmural infarction within the first 48 hours. An acute fibrinous pericarditis occurs commonly after transmural infarction, whereas the risk of haemorrhagic pericarditis is increased by anticoagulation.
ICD-10-тай харгалзах код