Diseases or disorders of orofacial complex
Энэ нь ам буюу нүүрний холбогдох эдэд байршсан эмгэг процесс, хямрал буюу хэвийн бус байдлыг хэлнэ
Тодорхойлолт
Салст бүрхүүл буюу тагнай зэрэг амны зөөлөн эдийн үрэвсэл, түүнчлэн түүнтэй холбоотой эдийн эмгэгийн буюу гэмтлийн аливаа бүрэн бүтэн байдал алдагдах.
Inflammation of the soft tissues of the mouth, such as mucosa or palate as well as any associated pathological or traumatic discontinuity of tissue.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь эпителиоид макрофаг, олон цөмт аварга эс ба лимфоцит байрлан хуримтлагдах шинжээр илэрдэг, амны хөндийн салст бүрхүүлийн архаг үрэвслийн урвалын өвөрмөц хэлбэр юм.
This is a specific type of chronic inflammatory response of the oral mucosa characterised by a localised accumulation of epithelioid macrophages, multi nucleate giant cells, and lymphocytes.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Эдгээр нь өвөрмөц халдварын үед тодорхой бичил биетний (жишээ нь сүрьеэ, уяман, тэмбүүгийн үед), гадны бөөмсийн (жишээ нь үлдсэн оёдлын утас) эсрэг, эсвэл дархлааны хариу урвалын нэг хэсэг болж (жишээ нь Кроны өвчин буюу саркоидын үед) үүсдэг. Сүрьеэтэй холбоотой гранулом нь төвийн үхжилээр илэрдэг.
These are formed in response to certain micro-organisms in specific infections (ex. in tuberculosis, leprosy, syphilis), against foreign particles (ex. retained sutures), or as part of the immune response (ex. Crohn's disease or sarcoid). Granulomas associated with tuberculosis are characterized by central necrosis.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ам-нүүрний грануломатоз (OFG) нь уруул ба амны хөндийн салст бүрхүүлийн үргэлжилсэн ба/буюу дахилтат тунгалгийн хаван ба ан цав (сүүлийнх нь „чулуун хучилт“ мэт харагдацтай болгоно), амны шархлаа, биопсийн шинжилгээгээр бяслагжилтгүй гранулом илрэх шинжээр тодорхойлогддог ховор эмнэлзүй-эмгэг судлалын нэгж юм. OFG нь Кроны өвчний эрт илрэл байж болох бөгөөд заримдаа гэдэсний өвчнөөс хэдэн сар буюу жилийн өмнө илэрнэ. Зарим тохиолдол шүдний халдвар, саркоидоз, хүнсний харшил буюу хавьтлын харшилтай холбоотой. Грануломт хейлит нь зөвхөн уруулд хязгаарлагдсан OFG-ийн хэлбэр юм. Ховор тохиолдолд OFG нь язархай хэл ба нүүрний саажилттай (Мелькерссон-Розенталын хамшинж) хавсарч болно.
Orofacial granulomatosis (OFG) is an uncommon clinicopathological entity characterised by persistent and/or recurrent lymphoedema and fissuring of the lips and oral mucosa (the latter resulting in a "cobblestone" appearance), oral ulceration and the presence on biopsy of non-caseating granulomas. OFG may be an early manifestation of Crohn disease, sometimes presenting months or years before bowel disease. Some cases are associated with dental infections, sarcoidosis, food allergy or contact allergy. Granulomatous cheilitis is a form of OFG confined to the lips. Rarely, OFG may be associated with fissured tongue and facial palsy (Melkersson-Rosenthal syndrome).
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан