Dermatitis or eczema
Дерматит ба экзем нь ижил утгатай нэр томьёо бөгөөд эд эсийн шинжилгээгээр янз бүрийн зэргийн акантоз бүхий спонгиоз ба судас орчмын өнгөц лимфо-хистоцитын нэвчдэсээр илэрдэг арьсны үрэвсэлт урвалын хэлбэрийг хэлнэ. Эмнэлзүйн шинжид загатнах, улайх, хайрстах ба бөөгнөрсөн гүвдрүү-цэврүү хамаарч болно. Энэ байдал дангаараа буюу хавсран нөлөөлөх олон төрлийн гадаад ба дотоод хүчин зүйлээр сэдээгдэж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өөр бүлэгт ангилаагүй экземт дерматозын олон төрлийн бүлэг.
A heterogeneous group of eczematous dermatoses not classified elsewhere.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Халдварт дерматит (халдварт экзем төст дерматит) нь идээт халдварын голомтыг тойрсон хэвийн арьсан дээр үүсэх цочмог шүүрэлт дерматит юм. Ийм голомтод халдварласан шарх, идээ гоожих сүвэрхий ба хөлийн хурууны завсрын цочмог үрэвсэлт мөөгөнцөрт ба/буюу бактерт халдвар хамаарна. Дерматит нь бээрлэлтэд шууд өртсөн арьсаас нэлээд хол тархаж болно.
Infective dermatitis (infective eczematoid dermatitis) is an acute exudative dermatitis developing on normal skin surrounding a focus of suppurative infection. Such foci include infected wounds, suppurating sinuses and acute inflammatory fungal and/or bacterial infection of the toe clefts. The dermatitis may spread well beyond the skin directly affected by the suppuration.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ихэвчлэн халдвартай эхээс хөхний сүүгээр дамжин авсан HTLV‐1 халдвартай хүүхдийн цөөн хэсэгт үүсдэг бага насны үрэвсэлт дерматит. Өвчин өсвөр насанд аяндаа арилж болох боловч хожим насанд хүний Т-эсийн лимфотроп вирүстэй холбоотой миелопати (халуун орны спастик парапарез) үүсэх эрсдэл өндөр. Өвчин ихэвчлэн 2-3 настайд эхлэх боловч хэдхэн сартайгаас эхлээд бага насны сүүл үе хүртэл илэрч болно. Түгээмэл хамрагддаг байршилд хуйх, чих, зовхи, хамрын нүх, хүзүү, суга ба цавь хамаарна: шалбархай ба хатиг түгээмэл ажиглагдана.
An inflammatory dermatitis of childhood which develops in a minority of children with HTLV‐1 infection, acquired usually via breast milk from an infected mother. Although the disease may clear spontaneously in adolescence, there is a high risk of development of Human T-cell lymphotropic virus-associated myelopathy (tropical spastic paraparesis) in later life. The onset is most frequent between the ages of 2 and 3, but it can manifest from as early as a few months of age to late childhood. Sites of predilection include the scalp, ears, eyelids, nostrils, neck, axillae and groin: erosions and crusting are commonly seen.
ICD-10-тай харгалзах код