Papulosquamous dermatoses
Эпидермис зузаарах ба хайрстах шинжээр илэрдэг арьсны эмгэгийн бүлэг. Гүвдрүү хайрст дерматозын үндсэн жишээ нь псориаз юм.
Тодорхойлолт
Псориаз нь эпидермисийн хэвийн бус эвэршил ба хэт үржлээр илэрдэг, түгээмэл, архаг, дахилтат, үрэвсэлт арьсны эмгэг юм. Энэ нь удамшлын хүчтэй бүрэлдэхүүнтэй бөгөөд дэлхийн олон бүс нутгийн хүн амын 2% орчимд тохиолддог. Псориазтай өвчтөний 10-20% хүртэлд үрэвсэлт полиартрит (псориазийн артрит) мөн илэрдэг. Псориазтай олон хүнд өвчин хязгаарлагдмал байдаг ч псориаз болон түүнтэй холбоотой артрит хоёулаа ихэвчлэн үйл ажиллагааны ба сэтгэл зүй-нийгмийн ихээхэн чадвар алдалт үүсгэнэ. Псориазын хүнд хэлбэрүүд ихэвчлэн бодисын солилцооны хамшинжтэй холбоотой бөгөөд үүний улмаас дундаж наслалт буурна.
Psoriasis is a common, chronic, relapsing, inflammatory skin disorder characterised by abnormal epidermal keratinization and hyperproliferation. It has a strong genetic component and affects some 2% of the populations of many regions of the world. Up to 10-20% of patients with psoriasis also experience an inflammatory polyarthritis (psoriatic arthritis). Although many people with psoriasis have limited disease, both psoriasis and its associated arthritis often cause major functional and psychosocial disability. The more severe forms of psoriasis are frequently associated with the metabolic syndrome and, as a result, a reduced life expectancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмнэлзүйд харагдахуйц идээт цэврүүгээр илэрдэг псориаз. Идээт псориаз нь байршмал, эсвэл түгмэл ба амь насанд аюултай байж болно.
Psoriasis characterised by clinically visible pustules. Pustular psoriasis may be localised or generalised and life-threatening.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Ховор тохиолдолд түгмэл идээт псориаз болж хувирч болох, псориазын цөөн тохиолддог идээт хэлбэр. Энэ нь гар ба хөлийн хурууны хумс ба хумсны ор, түүний эргэн тойронд идээт цэврүү ба янз бүрийн зэргийн хайрстах шинжээр илэрнэ. Энэ нь хумсыг ихээхэн эвдэж болох ба хурууны алслагдсан шивнүүр хоорондох үений артрит, алга ба улны идээт цэврүүтэх буюу биеийн бусад хэсгийн товруут псориазтай хавсарч болно.
An uncommon pustular form of psoriasis which may rarely eventuate into generalised pustular psoriasis. It is characterised by pustules and variable scaling occurring in and around the nails and nail-beds of the fingers and toes. It may cause marked nail destruction and may be associated with a distal interphalangeal joint arthritis, with palmoplantar pustulosis or with plaque psoriasis elsewhere.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код