Papulosquamous dermatoses
Эпидермис зузаарах ба хайрстах шинжээр илэрдэг арьсны эмгэгийн бүлэг. Гүвдрүү хайрст дерматозын үндсэн жишээ нь псориаз юм.
Тодорхойлолт
Псориаз нь эпидермисийн хэвийн бус эвэршил ба хэт үржлээр илэрдэг, түгээмэл, архаг, дахилтат, үрэвсэлт арьсны эмгэг юм. Энэ нь удамшлын хүчтэй бүрэлдэхүүнтэй бөгөөд дэлхийн олон бүс нутгийн хүн амын 2% орчимд тохиолддог. Псориазтай өвчтөний 10-20% хүртэлд үрэвсэлт полиартрит (псориазийн артрит) мөн илэрдэг. Псориазтай олон хүнд өвчин хязгаарлагдмал байдаг ч псориаз болон түүнтэй холбоотой артрит хоёулаа ихэвчлэн үйл ажиллагааны ба сэтгэл зүй-нийгмийн ихээхэн чадвар алдалт үүсгэнэ. Псориазын хүнд хэлбэрүүд ихэвчлэн бодисын солилцооны хамшинжтэй холбоотой бөгөөд үүний улмаас дундаж наслалт буурна.
Psoriasis is a common, chronic, relapsing, inflammatory skin disorder characterised by abnormal epidermal keratinization and hyperproliferation. It has a strong genetic component and affects some 2% of the populations of many regions of the world. Up to 10-20% of patients with psoriasis also experience an inflammatory polyarthritis (psoriatic arthritis). Although many people with psoriasis have limited disease, both psoriasis and its associated arthritis often cause major functional and psychosocial disability. The more severe forms of psoriasis are frequently associated with the metabolic syndrome and, as a result, a reduced life expectancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмнэлзүйд харагдахуйц идээт цэврүүгээр илэрдэг псориаз. Идээт псориаз нь байршмал, эсвэл түгмэл ба амь насанд аюултай байж болно.
Psoriasis characterised by clinically visible pustules. Pustular psoriasis may be localised or generalised and life-threatening.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Алга ба улны идээт цэврүүтэх (PPP) нь алга ба улд хэдэн сар буюу жилийн турш дахин дахин гарах нянгүй идээт цэврүүний бөөгнөрлөөр илэрдэг архаг үрэвсэлт арьсны байдал юм. Гэмтсэн хэсэг улайж, хайрстах хандлагатай; ан цав үүсч болох бөгөөд эдгээр нь ихэвчлэн өвдөлттэй байдаг. Энэ нь тамхи татахтай хүчтэй холбоотой. Өвчтөний 24% хүртэлд биеийн бусад хэсгийн псориазтай хавсардаг боловч жирийн псориазаас ялгаатай генетикийн шинж төлөвтэй бололтой. Интерлейкин-36 рецепторын генийн полиморфизм нь түгмэл идээт псориазтай хүчтэй холбоотой бөгөөд PPP-тэй өвчтөний цөөн хэсэгт илэрсэн.
Palmoplantar pustulosis (PPP) is a chronic inflammatory skin condition characterised by crops of sterile pustules on the palms and soles which erupt repeatedly over months or years. The affected areas tend to become red and scaly; cracks may form and these are often painful. It is strongly associated with smoking. It is associated with psoriasis elsewhere on the body in up to 24% of patients though appears to have a genetic profile distinct from psoriasis vulgaris. Interleukin-36 receptor gene polymorphisms are strongly associated with generalised pustular psoriasis and have been detected in a minority of patients with PPP.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код