Inflammatory erythemas and other reactive inflammatory dermatoses
Мэдэгдэх (ихэвчлэн халдвар буюу эм) эсвэл үл мэдэгдэх өдөөгч хүчин зүйлд хариу болж арьс үрэвсэх шинжээр илэрдэг олон төрлийн эмгэгийн бүлэг
Тодорхойлолт
Ихэвчлэн эмэнд үзүүлэх хувь хүний өвөрмөц урвалаар сэдээгддэг, арьс ба салст бүрхүүлийг хамарсан, хүнд ба амь насанд аюултай хэт мэдрэгшлийн эмгэгийн хүрээ. Стивенс-Жонсоны хамшинж (SJS) үргэлж салст бүрхүүлийг хамардаг боловч арьс хамрагдах нь тодорхойлолтоороо биеийн гадаргуугийн талбайн (BSA) <10%-иар хязгаарлагдана. Арьсны өнгөц хордлогот некролиз (TEN) заримдаа салст бүрхүүлийг хамрахгүй байж болох ч арьс хамрагдах нь тодорхойлолтоороо >30% BSA байна. Салст бүрхүүл хамрагдахын зэрэгцээ арьсны 10-30% BSA хамрагддаг завсрын хэлбэрийг ялгадаг (SJS-TEN давхацсан хамшинж). Бүх хэлбэр нь өргөн хүрээнд арьс ховхрох ба шархлахад хүргэх бөгөөд үхлээр төгсөх ихээхэн эрсдэлтэй.
A spectrum of severe and life-threatening hypersensitivity disorders affecting skin and mucous membranes, most commonly precipitated by an idiosyncratic reaction to medication. Stevens-Johnson syndrome (SJS) always involves mucosal surfaces but the skin involvement is limited by definition to <10% body surface area (BSA). Toxic epidermal necrolysis (TEN) may sometimes spare mucous membranes but skin involvement is by definition >30% BSA. An intermediate form is recognised in which mucosal involvement is accompanied by skin involvement of 10-30% BSA (SJS-TEN overlap syndrome). All forms result in extensive sloughing and ulceration and carry a significant risk of fatal outcome.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Стивенс-Жонсоны хамшинж нь салст бүрхүүлийг (коньюнктив, амны хөндийн салст бүрхүүл ба бэлэг эрхтэний салст бүрхүүл) хамардаг, дархлааны цогцолбороор дамжсан хэт мэдрэгшлийн эмгэг бөгөөд тодорхойлолтоороо арьс хамрагдах нь биеийн гадаргуугийн талбайн 9%-иас хэтрэхгүй байна. Энэ нь арьсны өнгөц хордлогот некролизтой холбоотой бөгөөд ялангуяа эм зэрэг олон ижил өдөөгч хүчин зүйлтэй боловч үрэвсэл нь салст бүрхүүлийн гадаргуу болон түүний ойролцоо төвлөрнө. Нас баралт бага боловч цочмог үеийн өвчлөлийн хүндрэл өндөр бөгөөд коньюнктив хамрагдах нь сохрох шалтгаан болж болзошгүй.
Stevens-Johnson syndrome is an immune-complex–mediated hypersensitivity disorder involving mucous membranes (conjunctivae, oral mucosa and genital mucosa) with, by definition, skin involvement limited to no more than 9% body surface area. It is related to toxic epidermal necrolysis and shares many of the same triggers, notably drugs, but the inflammation is centred on and close to mucosal surfaces. Although mortality is low, acute morbidity is high and conjunctival involvement has the potential to cause blindness.
ICD-10-тай харгалзах код