Inflammatory erythemas and other reactive inflammatory dermatoses
Мэдэгдэх (ихэвчлэн халдвар буюу эм) эсвэл үл мэдэгдэх өдөөгч хүчин зүйлд хариу болж арьс үрэвсэх шинжээр илэрдэг олон төрлийн эмгэгийн бүлэг
Тодорхойлолт
Ихэвчлэн эмэнд үзүүлэх хувь хүний өвөрмөц урвалаар сэдээгддэг, арьс ба салст бүрхүүлийг хамарсан, хүнд ба амь насанд аюултай хэт мэдрэгшлийн эмгэгийн хүрээ. Стивенс-Жонсоны хамшинж (SJS) үргэлж салст бүрхүүлийг хамардаг боловч арьс хамрагдах нь тодорхойлолтоороо биеийн гадаргуугийн талбайн (BSA) <10%-иар хязгаарлагдана. Арьсны өнгөц хордлогот некролиз (TEN) заримдаа салст бүрхүүлийг хамрахгүй байж болох ч арьс хамрагдах нь тодорхойлолтоороо >30% BSA байна. Салст бүрхүүл хамрагдахын зэрэгцээ арьсны 10-30% BSA хамрагддаг завсрын хэлбэрийг ялгадаг (SJS-TEN давхацсан хамшинж). Бүх хэлбэр нь өргөн хүрээнд арьс ховхрох ба шархлахад хүргэх бөгөөд үхлээр төгсөх ихээхэн эрсдэлтэй.
A spectrum of severe and life-threatening hypersensitivity disorders affecting skin and mucous membranes, most commonly precipitated by an idiosyncratic reaction to medication. Stevens-Johnson syndrome (SJS) always involves mucosal surfaces but the skin involvement is limited by definition to <10% body surface area (BSA). Toxic epidermal necrolysis (TEN) may sometimes spare mucous membranes but skin involvement is by definition >30% BSA. An intermediate form is recognised in which mucosal involvement is accompanied by skin involvement of 10-30% BSA (SJS-TEN overlap syndrome). All forms result in extensive sloughing and ulceration and carry a significant risk of fatal outcome.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Арьсны өнгөц хордлогот некролиз ба Стивенс-Жонсоны хамшинжийн аль алиных нь шинжтэй, хүнд урвалын арьсны эмгэг. Үүнийг салст бүрхүүл хамрагдсан ба биеийн гадаргуугийн талбайн 10%-аас 30% хүртэлд арьс ховхорсноор тодорхойлно. Үүнийг эдгээр хоёр эмгэгийн завсрын хэлбэр гэж үзэж болох бөгөөд тэдгээрийн адил ихэнх тохиолдолд эмээс үүдэлтэй гэж үзэж болно.
A severe reactive skin disorder with features of both toxic epidermal necrolysis and Stevens-Johnson syndrome. It is defined by the presence of mucosal involvement and between 10% and 30% body surface area detachment of skin. It may be regarded as an intermediate form of these two disorders and, as with them, it can in most cases be attributed to a drug.
ICD-10-тай харгалзах код