Osteoarthritis
Остеоартритыг (OA) шалтгаан нь өөр байж болох боловч үений мөгөөрс, мөгөөрсний доорх яс, холбоос, үений уут, үений бүрхүүл ба үений орчмын булчинд нөлөөлөх биологийн, хэлбэр зүйн ба эмнэлзүйн үр дагавар нь ижил төстэй, тусдаа боловч хоорондоо давхацдаг өвчний бүлэг гэж тодорхойлж болно. OA нь 65 ба түүнээс дээш насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог үений өвчин юм. Шалтгаан нь бүрэн тодорхой бус боловч эмэгтэй хүйс, удамшил, бодисын солилцоо ба механик хэт ачаалал зэрэг холбогдох хэд хэдэн хүчин зүйл бий. OA-ын оношийг голчлон эмнэлзүйн өгүүлэмж ба бодит үзлэгт үндэслэн тавина. OA-ын рентген зураглалын гол шинж нь хамгийн их даралтад өртдөг хэсэгт үений зай голомтлон/жигд бус нарийсах, мөгөөрсний доорх уйланхай, мөгөөрсний доорх склероз ба ясны ур юм.
Тодорхойлолт
Түнхний үений остеоартрит нь түнхний үений үрэвслийн бус сөнөрөлт өвчин юм. Энэ нь ихэвчлэн дунд насны сүүл буюу өтөл насанд илэрнэ. Энэ өвчин нь дунд чөмөгний хүзүү ба толгойн өсөлт буюу боловсорлын хямрал, түүнчлэн түнхний тогооны өөрчлөлтөөр илэрнэ. Гол шинж тэмдэг нь жин даах буюу хөдлөх үеийн өвдөлт юм.
Osteoarthritis of the hip joint is noninflammatory degenerative disease of the hip joint. It usually appears in late middle or old age. The disease is characterized by growth or maturational disturbances in the femoral neck and head, as well as acetabular changes. A dominant symptom is pain on weight-bearing or motion.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал