Osteoarthritis
Остеоартритыг (OA) шалтгаан нь өөр байж болох боловч үений мөгөөрс, мөгөөрсний доорх яс, холбоос, үений уут, үений бүрхүүл ба үений орчмын булчинд нөлөөлөх биологийн, хэлбэр зүйн ба эмнэлзүйн үр дагавар нь ижил төстэй, тусдаа боловч хоорондоо давхацдаг өвчний бүлэг гэж тодорхойлж болно. OA нь 65 ба түүнээс дээш насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог үений өвчин юм. Шалтгаан нь бүрэн тодорхой бус боловч эмэгтэй хүйс, удамшил, бодисын солилцоо ба механик хэт ачаалал зэрэг холбогдох хэд хэдэн хүчин зүйл бий. OA-ын оношийг голчлон эмнэлзүйн өгүүлэмж ба бодит үзлэгт үндэслэн тавина. OA-ын рентген зураглалын гол шинж нь хамгийн их даралтад өртдөг хэсэгт үений зай голомтлон/жигд бус нарийсах, мөгөөрсний доорх уйланхай, мөгөөрсний доорх склероз ба ясны ур юм.
ICD-10-тай харгалзах код