Osteoarthritis
Остеоартритыг (OA) шалтгаан нь өөр байж болох боловч үений мөгөөрс, мөгөөрсний доорх яс, холбоос, үений уут, үений бүрхүүл ба үений орчмын булчинд нөлөөлөх биологийн, хэлбэр зүйн ба эмнэлзүйн үр дагавар нь ижил төстэй, тусдаа боловч хоорондоо давхацдаг өвчний бүлэг гэж тодорхойлж болно. OA нь 65 ба түүнээс дээш насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог үений өвчин юм. Шалтгаан нь бүрэн тодорхой бус боловч эмэгтэй хүйс, удамшил, бодисын солилцоо ба механик хэт ачаалал зэрэг холбогдох хэд хэдэн хүчин зүйл бий. OA-ын оношийг голчлон эмнэлзүйн өгүүлэмж ба бодит үзлэгт үндэслэн тавина. OA-ын рентген зураглалын гол шинж нь хамгийн их даралтад өртдөг хэсэгт үений зай голомтлон/жигд бус нарийсах, мөгөөрсний доорх уйланхай, мөгөөрсний доорх склероз ба ясны ур юм.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бусад талаараа бүрэн бүтэн өвдөгний үенд үүсэх, эцэстээ нэг буюу хэд хэдэн үений хөдөлгөөнийг хязгаарладаг бичил ба нүдэнд харагдах анатомийн өөрчлөлт бүхий, удамшилтай, настай буюу ачаалалтай холбоотой сөнөрлийг хамарсан анхдагч остеоартрит. Үений өөрчлөлтөд мөгөөрсний алдагдал нэмэгдэх ба склероз, ясны ур үүсэх, уйланхай зэрэг ясны хувиралт, түүнчлэн хүрээлэн буй зөөлөн эдийн бүтцийн үрэвслийн өөрчлөлт хамаарч болно.
Primary osteoarthritis occurring in an otherwise intact knee joint, involving genetically related, age-related or use-related degeneration with microscopic and macroscopic anatomical changes, which ultimately limit motion in one or more joints. Changes to the joint include increasing cartilage loss and osseous transformation such as sclerosis, osteophyte formation and cysts as well as potential inflammatory changes in surrounding soft tissue structures.
ICD-10-тай харгалзах код