Haemorrhagic or haematological disorders of fetus or newborn
Төрөх үеийн орчим, ялангуяа төрөхөөс өмнөх таван сар ба төрснөөс хойших нэг сарын хугацаанд тохиолддог, цус алдалт, цус ба цус төлжүүлэх эрхтэнтэй холбоотой байдлын бүлэг.
Тодорхойлолт
Ургийн цус алдалт гэдэг нь жирэмсэн үе, төрөлт буюу төрлөгийн үед ургийн цусны эргэлтээс цус алдахыг хэлнэ. Ургийн цусны эзлэхүүн бага тул бага хэмжээний цус алдалт ч цусбагадал буюу ураг үхэхэд хүргэж болно.
Fetal blood loss is a loss of blood from the fetal circulation during pregnancy, labour, or delivery. Due to the small volume of fetal blood that is present, even a small loss can lead to anaemia or fetal death.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ургийн цус алдалт ихэс урьтаж ховхрохоос үүдэж болох бөгөөд энэ нь төрлөгөөс өмнө ихэс умайн хананаас салахыг хэлнэ. Ихэс урьтаж ховхрох нь эхийн цусны даралт ихсэх ба мансууруулах бодисын хэрэглээ (жишээ нь, кокаин), эхийн судасны ба коллагент судасны өвчин, эхийн цусны бүлэгнэлтийн эмгэг, мөн хэвлийн шууд гэмтлийн дараа тохиолддог. Мөн кесар хагалгааны үед ихсийг санамсаргүй зүсэхээс ургийн цус алдалт үүсч болно.
Fetal blood loss can result from placental abruption, which is when the placenta separates from the uterine wall prior to delivery. Placental abruptions occur under conditions of maternal hypertension and drug use (e.g. cocaine), maternal vascular and collagen vascular disease, maternal clotting disorders, and following direct abdominal trauma. Fetal blood loss can also result from accidental incision of the placenta during a caesarean section.
ICD-10-тай харгалзах код