Respiratory disorders specific to the perinatal or neonatal period
Төрөх үеийн орчим, ялангуяа төрөхөөс өмнөх таван сар ба төрснөөс хойших нэг сарын хугацаанд тохиолддог, зүрх судасны буюу амьсгалын тогтолцоотой холбоотой байдлын бүлэг.
Тодорхойлолт
Уушгинд сурфактанттай холбоотой уураг буюу сурфактантын нийлэгжлийн хөгжлийн дутагдал ба бүтцийн хувьд боловсроогүй байдлаар илэрдэг байдал.
A condition characterised by developmental insufficiency of surfactant associated proteins or surfactant production and structural immaturity in the lungs.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нярайн амьсгалын гачаал нь хөхрөлт дагалдсан амьсгаадалтаар илэрдэг нярайн байдал бөгөөд мөн хамрын далбаа дэлбэгнэх, амьсгал гаргахад гинших, өвчүүний дээд хонхорхой буюу хавирганы нуман хөвөө татагдах шинж илэрч болно. Энэ өвчин дутуу нярай, чихрийн шижинтэй эхийн хүүхэд ба кесар хагалгаагаар төрсөн нярайд байнга тохиолддог бөгөөд заримдаа илэрхий урьдал шалтгаангүйгээр үүсдэг. Пневмони, дасан зохицол хоцрох, зунгагаар хахах хамшинж, амьсгал гачаалын хамшинж ба амьсгалгүйдэл нь энэ өвчний түгээмэл шалтгаан юм.
Respiratory distress of newborn is a condition of the newborn marked by dyspnoea with cyanosis, which can also show dilatation of the alae nasi, expiratory grunt, and retraction of the supresternal notch or costal margins. The disease is frequently occurred to premature infants, children of diabetic mothers, and infants delievered by ceasarean section, and sometimes with no apparent predisposing cause. Pneumonia, delayed adaptation, meconium aspiration syndrome, respiratory distress syndrome and apnea are common causes of the disease.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нярайн амьсгал гачаалын хамшинж (RDS) нь ихэвчлэн дутуу нярайд уушгины сурфактантын дутлаас үүдэн төрснөөс хойш 4-6 цагийн дотор үүсдэг цочмог өвчин бөгөөд амьсгалын гачаал (амьсгал олшрох, хавирга хоорондын ба өвчүүний татагдал, амьсгал гаргахад гинших, хөхрөх), цээжний рентген зурагт тархмал тор-мөхлөгт сүүдэржилт ба агаарын бронхограмм илэрсэн хэвийн бус өөрчлөлт, уушгины уян чанар ба үйлийн үлдэгдэл багтаамж буурсан шинж, 24 цагаас дээш хугацаанд хүчилтөрөгч ба/буюу тасралтгүй буюу солигдмол эерэг даралтат амьсгалын дэмжлэг шаардах хэмжээний хүнд хийн солилцооны хэвийн бус байдлын шинжээр (хипоксеми, хиперкапни, хөхрөх) илэрнэ.
Respiratory distress syndrome (RDS) is an acute illness, usually of preterm infants, due to pulmonary surfactant deficiency, developing within 4-6 hours of birth, and is characterised by respiratory distress (tachypnoea, intercostal and sternal retractions, expiratory grunt, and cyanosis) with abnormal chest radiograph showing diffuse reticulogranular densities and air bronchograms, evidence of reduced lung compliance and functional residual capacity, evidence of abnormal gas exchange (hypoxaemia, hypercapnia, cyanosis) of sufficient severity to require oxygen and/or continuous or intermittent positive pressure ventilatory support for more than 24 hours.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан