Multiple developmental anomalies or syndromes
Биеийн нэгээс олон тогтолцоог хамарсан нийлмэл хөгжлийн гажиг
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Амьсгал боогдуулах цээжний дистрофи буюу Жёны хамшинж нь цээж нарийн, мөч богино байх ба түнхний тогоо „гурван салаа сэрээ“ хэлбэртэй харагдах, метафизийн өөрчлөлт зэрэг рентгенд илрэх араг ясны гажгаар илэрдэг богино хавирганы дисплази юм.
Asphyxiating thoracic dystrophy, also called Jeune syndrome, is a short-rib dysplasia characterised by a narrow thorax, short limbs and radiological skeletal abnormalities including "trident" aspect of the acetabula and metaphyseal changes.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Жёны хамшинж буюу амьсгал боогдуулах цээжний дистрофи нь цээж нарийн, мөч богино байхаар илэрдэг богино хавирганы дисплази юм. Төрөлтөд ногдох өвчлөл 1-5/500,000 байна. Энэ хамшинжийг төрөх үед таньж болно. Зарим тохиолдолд постаксиал илүү хуруу мөн илэрч болно. Нарийн цээж нь нярайн үед ч амьсгалын дутагдал үүсгэж болох бөгөөд амьсгалын замын удаан үргэлжлэх илрэлтэй хавсарч болно. Зарим тохиолдол хүнд байхад бусад нь хоргүй явцтай байдаг. Өвчилсөн хүүхдийн өсөлт бараг хэвийн байна. Зарим ховор тохиолдолд элэгний холестаз тэмдэглэгдсэн бөгөөд аль ч насанд поликистоз буюу сувганцрын завсрын эдийн нефрит үүсч болно. Энэ хамшинж аутосом рецессив шинжээр удамшина. Зарим гэр бүлд шалтгаан болох генийг 15q13 локуст байршуулсан боловч саяхан өвчтөнүүдийн нэг хэсэгт далбаа доторх зөөвөрлөлтийн уургийг кодлодог IFT80 генийн (3q25.33) мутаци илэрсэн. Бусад хэд хэдэн генийн мутаци мөн энэ өвчинд оролцож болох боловч одоогоор тогтоогдоогүй байна. Оношийг цацраг судлалын шинжилгээний илрэлд үндэслэн тавина: хавирга богино, аарцаг хэвийн бус хэлбэртэй бөгөөд түнхний тогооны дээвэр хэвтээ, дунд хэсгийн товойлт ба хоёр гадна өргөсөөр үүссэн „гурван салаа сэрээ“ хэлбэртэй байна. Сарвуу богино, хурууны шивнүүрийн жинс конус хэлбэртэй, алганы шивнүүр ясны метафиз хонхор байна. Ялган оношлогоонд цээж-төвөнх-аарцгийн дисплази, Эллис-ван-Кревельдын хамшинж ба 14-р хромосомын эцгийн гаралтай нэг эцэг эхийн дисомийг хамруулах шаардлагатай (эдгээр нэр томьёог үзнэ үү). Эмчилгээ нь хүнд хүндрэлд хүргэж болох амьсгалын замын халдварыг эмчлэхээс бүрдэнэ. Мөн бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Тавилан нь ихээхэн харилцан адилгүй боловч 2 наснаас хойш хүнд хүндрэлийн эрсдэл буурна.
Jeune syndrome, also called asphyxiating thoracic dystrophy, is a short-rib dysplasia characterized by a narrow thorax and short limbs. Incidence at birth is 1-5/500,000. The syndrome is recognizable at birth. In some cases, postaxial polydactyly may also be present. The narrow thorax may cause respiratory failure, even in the neonatal period, and may be associated with persistent respiratory manifestations. Some cases are severe while others have a benign development. Affected children display near normal growth. Hepatic cholestasis has been reported in some rare cases and polycystic or tubulointerstitial nephritis may occur at any age. The syndrome is transmitted as an autosomal recessive trait. A causative gene has been mapped to the 15q13 locus in some families but mutations in the IFT80 gene (3q25.33), encoding an intraflagellar transport protein, have recently been identified in a subset of patients. Mutations in several other genes may also be implicated in the disease but remain to be identified. The diagnosis is based on radiologic findings: ribs are short and the pelvis has an abnormal morphology, with a horizontal acetabular roof and a trident aspect formed by a median protrusion and two lateral spurs. Hands are short with cone-shaped epiphyses in the phalanges and the metacarpal metaphyses are concave. The differential diagnosis should include thoracolaryngopelvic dysplasia, Ellis-van Creveld syndrome and paternal uniparental disomy of chromosome 14 (see these terms). Treatment consists of management of respiratory infections, which may lead to severe complications. Renal function should also be monitored. Prognosis is highly variable but the risk of severe complications decreases after 2 years of age.
ICD-10-тай харгалзах код