Нэвтрэх
  • ICD 10 өвчний ангилал хайх

    F91

    Зан төрхийн эмгэг - Conduct disorders

    V. Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг - Mental and behavioural disorders

    Хэрцгий догшин буюу ширүүн шазруун зан төрхөөр илэрдэг эмгэг. Энэ нь хүүхдийн жирийн дүрсгүй зан буюу өсвөр насны сахилгагүйтэх зангаас нэлээд хүнд байх ба удаан хугацаагаар (6 сар буюу түүнээс удаан) үргэлжилнэ. Энэ нь сэтгэцийн бусад эмгэгийн бүрэлдэхүүн болж илэрч болох ба энэ тохиолдолд анхдагч эмгэгийг үндсэн онош болгон кодлоно. Энэхүү оношийг дараах шинж тэмдэг дээр үндэслэн тавьж болно. Үүнд: хэтэрхий зодоонч буюу дүрсгүй, бусад хүн буюу амьтанд хэрцгий хандах, эд хөрөнгийг ноцтой сүйтгэх, юм шатаах, хулгай хийх, худал хэлэх, хичээлээ таслах, гэрээсээ зугатах, ухаангүй уурлах, хүний үг сонсохгүй байх г.м. зан төрх илэрнэ. Дээрх шинж тэмдгийн аль нэг нь маш тод илрэх нь уг оношийг тавихад хангалттай.

    Орхих нь:

      • сэтгэл цочирдлын эмгэг (F30-F39)
      • хөгжлийн ерөнхий эмгэг (F84.-)
      • шизофрени (F20.-)
      • зан төрхийн эмгэг:
        • сэтгэл хөдлөлийн эмгэгтэй холбоотой (F92.-)
        • хэт идэвхжих эмгэгтэй холбоотой (F90.1)
    • F91.0 - Гэр бүлийн хүрээгээр хязгаарлагдсан зан төрхийн эмгэг
      • Гэр бүлийн гишүүд буюу нэг дор амьдарч байгаа хүмүүст бүдүүлэг, хэрцгий хандах эмгэг. Энэ зан төрх нь гэр бүлийн хүрээгээр хязгаарлагдах ба ердийн шазруун, эсэргүүцсэн зан төрхөөс илүү хүнд эмгэг юм. Уг оношийг тавихын тулд F91.- бүлгийн бүх шинжүүд бүрдсэн байх шаардлагатай ба дан ганц эцэг, эх-хүүхэд хоорондын ноцтой зөрчилдөөн байх нь энэ оношийг тавихад хангалтгүй.
    • F91.1 - Зан төрхийн нийгэмшилгүй эмгэг
      • Бусад хүүхдүүдэд бүдүүлэг, хэрцгий хандах эмгэг. Энэ нь ердийн шазруун, эсэргүүцсэн зан төрхөөс илүү хүнд эмгэг юм. Уг оношийг тавихын тулд F91.- бүлгийн бүх шинжүүд бүрдсэн байх шаардлагатай.
      • Зан төрхийн дан хэрцгий авирлах эмгэг
      • Нийгмээс гажууд хэрцгий авирлах эмгэг
    • F91.2 - Зан төрхийн нийгэмшсэн эмгэг
      • Өөрийн нийгмийн бүлэгт байр сууриа олсон хүн бусадтай бүдүүлэг, хэрцгий хандах эмгэг. Энэ нь ердийн шазруун, эсэргүүцсэн зан төрхөөс илүү хүнд эмгэг юм. Уг оношийг тавихын тулд F91.- бүлгийн бүх шинжүүд бүрдсэн байх шаардлагатай.
      • Зан төрхийн эмгэг, нэг бүлгийн хэвшинж
      • Бүлгээрээ хэв журам зөрчих
      • Хамсаж гэмт хэрэг хийх
      • Бусадтай хамсан хулгай хийх
      • Хичээлээ таслах
    • F91.3 - Эсэргүүцэн сөргөлдөх эмгэг
      • Ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолддог харилцааны эмгэг бөгөөд энэ нь хэтэрхий дүрсгүй, сахилгагүй, сүйтгэх зан төрхөөр тодорхойлогдох боловч хэв журмын зөрчил гаргах үйлдэл буюу нийгмээс гажууд эсвэл хэрцгий зан төрх илрэхгүй. Энэ эмгэг нь F91.- -д заасан бүх шинжийг агуулсан байна. Хүний үг огт сонсохгүй байх буюу адайр зан нь дангаараа энэ оношийг тавихад хангалттай бус. Энэ бүлгийг ашиглахын өмнө ялангуяа том хүүхдэд болгоомжлох хэрэгтэй. Учир нь эмнэлзүйн хувьд харилцааны гүн эмгэг нь ихэвчлэн жирийн хайхрамжгүй, дуулгаваргүй зангийн дараа гардаг нийгмээс гажууд буюу хэрцгий зан төрхтэй хавсардаг.
    • F91.8 - Зан төрхийн бусад эмгэг
    • F91.9 - Зан төрхийн эмгэг, тодорхойгүй
      • Хүүхдийн:
        • зан төрхийн эмгэг ӨЗГ
        • харилцааны эмгэг ӨЗГ

    Disorders characterized by a repetitive and persistent pattern of dissocial, aggressive, or defiant conduct. Such behaviour should amount to major violations of age-appropriate social expectations; it should therefore be more severe than ordinary childish mischief or adolescent rebelliousness and should imply an enduring pattern of behaviour (six months or longer). Features of conduct disorder can also be symptomatic of other psychiatric conditions, in which case the underlying diagnosis should be preferred. Examples of the behaviours on which the diagnosis is based include excessive levels of fighting or bullying, cruelty to other people or animals, severe destructiveness to property, fire-setting, stealing, repeated lying, truancy from school and running away from home, unusually frequent and severe temper tantrums, and disobedience. Any one of these behaviours, if marked, is sufficient for the diagnosis, but isolated dissocial acts are not.

    Excludes:

      • mood [affective] (F30-F39)
      • pervasive developmental disorders (F84.-)
      • schizophrenia (F20.-)
        when associated with:
        • emotional disorders (F92.-)
        • hyperkinetic disorders (F90.1)
    • F91.0 - Conduct disorder confined to the family context
      • Conduct disorder involving dissocial or aggressive behaviour (and not merely oppositional, defiant, disruptive behaviour), in which the abnormal behaviour is entirely, or almost entirely, confined to the home and to interactions with members of the nuclear family or immediate household. The disorder requires that the overall criteria for F91.- be met; even severely disturbed parent child relationships are not of themselves sufficient for diagnosis.
    • F91.1 - Unsocialized conduct disorder
      • Disorder characterized by the combination of persistent dissocial or aggressive behaviour (meeting the overall criteria for F91.- and not merely comprising oppositional, defiant, disruptive behaviour) with significant pervasive abnormalities in the individual's relationships with other children.
      • Conduct disorder, solitary aggressive type
      • Unsocialized aggressive disorder
    • F91.2 - Socialized conduct disorder
      • Disorder involving persistent dissocial or aggressive behaviour (meeting the overall criteria for F91.- and not merely comprising oppositional, defiant, disruptive behaviour) occurring in individuals who are generally well integrated into their peer group.
      • Conduct disorder, group type
      • Group delinquency
      • Offences in the context of gang membership
      • Stealing in company with others
      • Truancy from school
    • F91.3 - Oppositional defiant disorder
      • Conduct disorder, usually occurring in younger children, primarily characterized by markedly defiant, disobedient, disruptive behaviour that does not include delinquent acts or the more extreme forms of aggressive or dissocial behaviour. The disorder requires that the overall criteria for F91.- be met; even severely mischievous or naughty behaviour is not in itself sufficient for diagnosis. Caution should be employed before using this category, especially with older children, because clinically significant conduct disorder will usually be accompanied by dissocial or aggressive behaviour that goes beyond mere defiance, disobedience, or disruptiveness.
    • F91.8 - Other conduct disorders
    • F91.9 - Conduct disorder, unspecified
      • Childhood:
        • behavioural disorder NOS
        • conduct disorder NOS

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл