Карбамазепин-Акри (Carbamazepine-Akri)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Эпилепси
- Энгийн болон хүнд явцтай шинж тэмдэгийн эпилепсийн сэдрэл (ухамсар алдагдсан, алдагдаагүй) хоёрдогчоор түгээмэл эсвэл үгүй;
- Ерөнхий тоник-клоник эпилепсийн сэдрэл;
- Эпилепсийн сэдрэлийн холимог хэлбэр.
Карбамазепин нь абсанс, миоклонус-эпилепсид үр дүнтэй.
- Цочмог солиорлын байдал, сэтгэцийн хоёр туйлт эмгэгийн сэдрэлээс урьдчилан сэргийлэх эсвэл сэдрэлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
- Архинд донтох хам шинж.
- Шалтгаан тодорхойгүй гурвалсан мэдрэлийн өвдөлт, хатуурлаас шалтгаалсан гурвалсан мэдрэлийн өвдөлт (ердийн, хэвийн бус).
- Шалтгаан тодорхойгүй хэл залгиурын мэдрэлийн өвдөлт
Эсрэг заалт
Карбамазепин болон эмийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг цаашилбал гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг бэлдмэлд мэдрэг бол;
- Ясны чөмөгний цусны эргэлтийн дутагдал (анеми, лейкопени);
- Элэгний порфири (жишээ нь, цочмог тасалданги порфири, арьсны хожуу порфири, порфири үүсэлт);
- Ховдол тосгуурын хориг;
- Лити, моноаминоксидаз (МАО) хориглогчтой хамт хэрэглэх;
- 4 хүртэлх насны хүүхэд .