Ко-Диротон 10мг+12.5мг (Co-Diroton 10mg+12.5mg)
Хэрэглэх заалт
- Хөнгөн ба дунд зэргийн артерийн гипертензитэй өвчтөнд лизиноприл ба гидрохлортиазидийг хэрэглэхэд даралт хянагдаж байгаа тохиололд Ко-Диротон® бэлдмэлийн тунд агуулагдах хэмжээтэй ижил тунгаар хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон үндсэн (АХФ-ийн ингибитор, сульфонамидийн уламжлал) болон туслах бодист харшилтай (“Найрлага” хэсгээс харна уу).
- Асуумжинд АХФ-ийн ингибиторийн бүлгийн бэлдмэлд харшилдаг улмаар ангионевротик хаван илэрсэн өвчтөнд хориглоно.
- Удамшлын болон олдмол идиопатик ангионевротик хавантай өвчтөнд
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хямрал (креатининий клиренс <30 мл/мин)
- Анури
- Элэгний үйл ажиллагааны хүнд дутагдал
- Жирэмсний хоёр болон гуравдугаар гурван сард хэрэглэхгүй (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх арга хэмжээ” ба “Жирэмсэн болон хөхүүл эхийн эмийн хэрэглээ” хэсгээс үзнэ үү)
- Чихрийн шижин, дунд болон хүнд зэргийн явцтай бөөрний дутагдалтай (СКФ<60мл/мин/1,73м2) өвчтөнд нэгэн зэрэг АХФ-ийн ингибиторийг алискирентэй хамт хэрэглэхийг хориглоно (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх” болон “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү) .
- Сакубитрил/валсартантай хамт хэрэглэх. Ко-Диротон® бэлдмэлийг сакубитрил/валсартаний сүүлийн тунг авснаас хойш 36 агийн дотор авч болохгүй (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх” ба “Эмийн харилцан нөлөөлөл” хэсгээс харна уу).