Копидрел (Copidrel)
Хэрэглэх заалт
Клопидогрелийг судас хатуурах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Зүрхний шигдээсээр өвдсөн өвчтөн (35 өдрийн дотор), ишемитэй өвчтөн (7 өдрөөс 6 сар хүртэл) эсвэл захын артерийн судасны өвчтэй хүнд
- Цочмог хамшинж тэмдэгтэй өвчтөн
-
- ST-сегментгүй титэм судасны цочмог хам шинжийн үед (тогтворгүй зүрхний бах болон Q шүдгүй зүрхний шигдээс) ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэнэ..
- ST-сегменттэй цочмог зүрхний шигдээсийн үед хэрэглэнэ. Эмнэлгийн практикт өвчтөнд тромболитик эмчилгээнд ацетилсалицилийн хүчилтэй хослуулж хэрэглэхэд зохимжтой.
Эсрэг заалт
- Эмийн бүтээгдэхүүний аль нэгэн найрлаганд болон гол үйлчлэгч бодист хэт мэдрэг өвчтөн
- Элэгний хурц үрэвсэлтэй өвчтөн
- Эмгэг цус алдалттай жишээлбэл ходоодны шархтай эсвэл дотуур цус алдаж болзошгүй өвчтөнд
- Хөхөөр хооллодог бол