Даприл 5мг (Dapril 5mg)
Хэрэглэх заалт
Даприл нь лизиноприл дигидрат агуулсан ангиотензин хувиргагч ферментийг хориглодог эмийн бэлдмэл. Ингэснээр судас өргөсгөж цусны даралт буурах болно. Энэ нь артерийн гипертони болон зүрхний дутмагшилтай бол түүнийг эмчлэхэд тань туслах болно.
- Артерийн гипертони
- Зүрхний дутмагшил (зүрх нь биемахбодид цусаа хангалттай шахаж чадахгүй тохиолдолд)
- Зүрхний шигдээс (зүрхний хэм алдагдалыг багасгана.)
- Чихрийн шижин болон цусны даралт ихэссэнээс шалтгаалсан бөөрний эмгэгүүд
Гэсэн ч эмч Даприлыг бусад шалтгаанаар олгож болно. Хэрэв таньд ямар нэгэн асуудал гарвал эмчлэгч эмчдээ хандаарай.
Эсрэг заалт
- Лизиноприл юмуу эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг
- Жирэмсний 2 болон 3 сартай
- Хөхүүл эх
- Хэрэв та болон танай гэр бүлийн гишүүн урьд нь Даприлтай ижил бүлгийн эмүүдийг хэрэглээд гар, хөл, шагай, уруул, хэл, нүүр хавагнах; амьсгалах, залгихад бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байсан бол
- 3-аас дээш сартай жирэмсэн (жирэмсний хэсгийг харна уу)
Даприлыг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.