doctor1
Нэвтрэх
  • Диротон 5мг (Diroton 5mg)

    5 мг
    Gedeon Richter Romania S.A.
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 630 төг
    ЭМД хөнгөлөлт: 441 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 189 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт

    Диротон шахмал нь АХФ-ын ингибиторын хориглогч бүлгийн бэлдмэл. Диротон нь цусны судсыг өргөсгөн улмаар артерийн даралтыг бууруулан зүрхний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. 

    Эмчлэгч эмч дараах тохиолдолд Диротоныг зөвлөнө. Үүнд: 

    • Хэрэв та өндөр даралттай байгаа тохиолдолд 
    • Та зүрхний дутагдлаар өвчилдөг, таны зүрх эрхтэн тогтолцоог цусаар хангаж чаддаггүй тохиолдолд 
    •  Та зүрхний шигдээсээр өвчилж цаашид зүрхний дутагдалд хүрэх эрсдэлтэй 
    • Та өндөр даралттай түүнчлэн чихрийн шижинтэй, чихрийн шижингийн нефропатигаар (бөөрний эмгэг) хүндэрсэн бол таньд зөвлөнө. 
    • Диротон нь бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийг хязгаарладаг. 
    Эсрэг заалт

    Дараах тохиолдолд Диротоныг хэрэглэхгүй. Үүнд: 

    • Бэлдмэлийн найрлаганд орсон лизиноприл болон туслах бодист харшилтай 
    • Асуумжинд АХФ-ийг хориглогч эмэнд харшилж гар, хөл, тавхай,  шагай, нүүр, уруул, залгиур болон хэл хөөж хавагнах, залгих болон амьсгалахад хүндрэлтэй саадтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно. 
    • Гэр бүлд дээрх шинж тэмдэг илэрдэг бол 
    • Хэрэв та жирэмсэн, 3 сар болон түүнээс дээш жирэмсний хугацаатай бол хэрэглэхгүй (мөн жирэмсний эхний саруудад ч хэрэглэхгүй). 

    Эмчилгээг эхлэхээс өмнө ойлгогдохгүй асуудал байвал эмчлэгч эмчээс лавлана уу?

    Диротоныг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: 

    • Хэрэв та аортын  болон зүрхний хавхлагын нарийсалтай 
    • Зүрхний булчингийн томролттой 
    • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон диализын ажилбарт ордог бол 
    • Бөөрний судасны нарийсалтай 
    • Цусны судасны эмгэгтэй бол – коллагеноз 
    • Таны цусны даралт бага, ялангуяа байрлалаа солих үед толгой эргэдэг. 
    • Та шээс хөөх бэлдмэл хэрэглэдэг, давсгүй хоолны дэглэм барьдаг тохиолдолд 
    • Та саяхан зогсолтгүй бөөлжсөн эсвэл суулгасан тохиолдолд 
    • Элэгний эмгэгтэй 
    • Цусанд агуулагдах калийн хэмжээ өндөр, калигаар баялаг хүнс хэрэглэдэг 
    • Чихрийн шижинтэй 
    • Мэс заслын ажилбарт төлөвлөсөн бөгөөд ерөнхий болон нуруу нугасны  мэдээгүйжүүлэлтийг хэрэглэх тохиолдолд Диротон нь мэдээгүйжүүлэх бэлдмэл нь артерийн даралтыг огцом буулгадаг. 
    • Афероз ажилбарт орох гэж төлөвлөж байгаа тохиолдолд 
    • Харшлын эсрэг эмчилгээг авсан эсвэл авах гэж төлөвлөж байгаа тохиолдолд (шумуул ба зөгийнд хазуулсан тохиолдолд); харшлын эсрэг бэлдмэлийг АХФ-ын ингибитортай хамт хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвал илэрдэг. 
    • Депресс болон сэтгэцийн эмгэгийн үед литийн давс хэрэглэдэг тохиолдолд 
    • Удаан хугацаагаар хий ханиалгаж байгаа тохиолдолд.

    Диротоныг хэрэглэх явцад доор дурьдсан харшлын шинж илэрвэл: 

    • Амьсгал авахад хүндрэлтэй болох, нүүр, уруул болон залгиур хавагнах эсвэл эдгээр шинж тэмдэг илрээгүй тохиолдолд 
    • Нүүр, уруул, залгиур хавагнаснаар амьсгал авахад саадтай болох, ялангуяа, хар арьстанд 
    • Арьсанд тууралт гарах, их хэмжээгээр загатнах 
    • Өндөр халуурах, хоолой өвдөх, амны салстанд шарх гарах (эдгээр нь халдварын шинж бөгөөд лейкоцитын тоо багассантай холбоотой) 
    • Арьс болон салст шарлах – шарлалт нь элэгний эмгэгийн шинж. 

    Дээрх шинж тэмдэг нь Диротоныг хэрэглэх ямар ч үед гарч болно. 

    • Диротоны анхны шахмалыг болгоомжтой хэрэглэхийг анхаар. Учир нь эмийг үргэлжлүүлэн хэрэглэснээс илүүгээр эмийг уух үед цусны даралт хэт буурч болзошгүй. Цусны даралт хэт буурснаас толгой эргэх, дүүнгэ болдог. Өвчтөнг хэвтээ байрлалд хэвтүүлэхэд эдгээр шинж арилдаг. Эдгээр шинж таньд илэрвэл эмчлэгч эмчид хандана уу.
    • Эмчилгээний эхний өдөрт эмийн тунгийн сонголтын үед эмчийн үзлэгийн тоо их байна. Таны биеийн байдал сайн байгаа ч эмчийн үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Эмчлэгч эмч үзлэгийнхээ тоог өөрөө шийдвэрлэнэ. 
    • 6-аас доош насны хүүхдэд Диротоныг хэрэглэхгүй. Учир нь энэ насны хүүхдэд эмийн үйлдлийн үр дүн болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй болно. 
    • Та жирэмсэн эсвэл жирэмслэх гэж төлөвлөж байгаа тухайгаа эмчлэгч эмчдээ хэлнэ үү. Диротоныг жирэмсний эхний сар болон жирэмсний 3 сараас дээш хугацаанд хэрэглэхгүй. Учир нь энэ үед эмийг хэрэглэвэл урагт ноцтой хор хүргэх аюултай (жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ хэсгээс үзнэ үү). 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    Хэрэглэгчийн мэдээлэл

    Зургын дээд хэмжээ: 512 KB