Энап-Нахиа 10мг (Enap-Nakhia 10mg)
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг анхдагч артерийн гипертензи, бөөрний гаралтай (бөөрний дутагдал, чихрийн шижингийн улмаас бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх) артерийн хоёрдогч гипертензи, зүрхний архаг дутагдал, зүүн ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй өөрчлөлт (хавсарсан эмчилгээнд) зэргийн үед тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийг эналаприл болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд, ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бусад бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн, жирэмсэн ба хөхүүл үе, порфири, урьд нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эмийн бэлдмэлийг хэрэглэснээр судас мэдрэлийн хаван (уруул, нүүр, хүзүү, гар хөлөөр гэнэт хавагнах, амьсгаадах, хоолой сөөх зэрэг харшлын урвал) илэрч байсан хүмүүс, түүнчлэн өмнө нь судас мэдрэлийн хаван тохиолдож байсан хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.