Эксфорж H 10/160/12.5мг (Exforge H 10/160/12.5mg)
Хэрэглэх заалт
- Гурван эмийг тус тусад нь хэрэглэхэд буюу нэг нь нийлмэл найрлагатай хоёр эм хэрэглэхэд буюу амлодипин, валсартан ба гидрохлортиазидыг (НСТ) хавсруулан хэрэглэхэд артерийн даралт нь зохистойгоор хянагдаж байгаа насанд хүрсэн өвчтөний артерийн жинхэнэ даралт ихсэх өвчний орлуулах эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Үйлчлэгч бодис, бусад сульфонамид, дигидропиридиний уламжлал буюу бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн.
- Жирэмсэн эх.
- Бэлдмэл Эксфорж Н нь найрлагандаа гидрохлортиазид агуулдаг тул анури бүхий өвчтөнд хориглох заалттай.
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил (түүдгэнцэрийн шүүлтийн хурд <30 мл/мин/1.73м2) болон диализ хийж байгаа явцад,
- Элэгний үйл ажиллагааны дутмагшил, билиар цирроз буюу холестаз.
- Рефрактер гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми ба шинж тэмдгийн гиперурикеми.
- Ангиотензина II рецепторын антагонист (АРАII), түүний дотор валсартан буюу ангиотензин-хувиргагч фермент (АХФ) саатуулагчийг алискирентэй хамт хэрэглэж байгаа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд тус тус хэрэглэж болохгүй.