Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд эмчилгээ хийх шаардлагатай болдог. Хэвлийн цочмог өвдөлтийн үед авах эхний арга хэмжээ бол амин үзүүлэлтүүдийг үзэж, түргэн шуурхай бодит үзлэг хийж, зохих тохирсон оношилгоо шинжилгээнүүдийг (ж.нь, хэвлийн хөндийн хэт авиа, рентген) цаг алдалгүй хийх замаар амь насанд аюултай шалтгаануудыг нэн даруй үнэлэх явдал юм.
Яаралтай авах арга хэмжээ нь өвчтөний хурц байдал, хэвлийн хөндийн зарим цочмог эмгэгийн өндөр эрсдэлтэй хүн ам зүйн байдал зэргээс хамаарна. Хүнд өвчтэй өвчтөнүүдийг тогтворжуулж байгаад зэрэгцүүлэн үнэлэх шаардлагатай.
Эхэн үеийн менежмент
- ABCDE үнэлгээ
- Гемодинамикийг тогтворжуулах
- Захын судсанд хүрц (уян зүү) тавих
- Судсаар шингэн сэлбэх
- Хэвлийн өвдөлттэй тогтворгүй өвчтөнд цус алдалтын шок сэжиглэгдсэн тохиолдолд ижил бүлгийн цусыг нэн даруй захиалах.
- Амьсгалын тогтолцоог дэмжих: шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгч эмчилгээ хийх
- Амаар хооллохыг хязгаарлах ()
- Дэлгэрэнгүй асуумж авч, бодит үзлэг хийх
- Шаардлагатай оношилгоо, шинжилгээ хийх
- Шаардлагатай тохиолдолд яаралтай нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах
- Хэвлийн аортын цүлхэнгийн урагдлын үед судасны мэс засал
- Гемодинамикийн хувьд тогтворгүй хэвлийн өвдөлтийн үед ерөнхий мэс засал
- Төмсөгний мушгирал бол урологийн
- Умайн гаднах бол эх барих эмэгтэйчүүдийн г.м
- Дэмжих эмчилгээ хийх
- Парентерал өвдөлт намдаах
- Хэвлийн доторх халдварын үед эмпирик антибиотикууд
- Бөөлжилтийн эсрэг эм
- Хамар ходоодны гуурс байрлуулах
- R10.0Хэвлийн цочмог үрэвсэлAcute abdomen
- R10.1Хэвлийн дээд хэсгийн өвдөлтPain localized to upper abdomen
- R10.2Аарцаг ба хярзан орчмын өвдөлтPelvic and perineal pain
- R10.3Хэвлийн доод хэсгийн бусад байршлын өвдөлтPain localized to other parts of lower abdomen
- R10.4Хэвлийн бусад ба тодорхойгүй өвдөлтOther and unspecified abdominal pain
Оношилгоо
Зүрх судасны гаралтай шалтгаанууд
Ходоод гэдэсний гаралтай шалтгаанууд
Цөс ба нойр булчирхайн гаралтай шалтгаанууд
Шээс бэлгийн замын гаралтай шалтгаанууд
Хэвлийн доторх халдварын эмпирик антибиотик эмчилгээ
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Яаралтай мэс засал
Шууд буюу хэдэн минутын дотор эхлэх шаардлагатай хагалгаа (emergency surgery); дэлгэрэнгүй шинжилгээ шаардахгүйгээр эхэлдэг. Хагалгааг хийгдэх хугацаагаар нь яаралтай, хойшлуулашгүй, эрт сонгомол, сонгомол гэж 4 ангилдаг.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
NPO
Nil per os – Амаар юу ч хэрэглэхгүй
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг хэмээн тодорхойлдог.