Фуроксетил (Furoxetil)
Хэрэглэх заалт
Цефуроксим нь цефалоспорины бүлгийн ууж хэрэглэдэг антибиотик болно. Уг эмийг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар: Дайвар хөндийн цочмог үрэвсэл, дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл.
- Амьсгалын доод замын халдвар: Уушигны хатгалгаа, цочмог бронхит, архаг бронхитын хурцдал, нийгмийн хамааралт бронхопнемони
- Шээс ялгаруулах замын халдварууд,
- Хүндрэлгүй заг хүйтэн,
- Арьсны бүтцэт эдийн халдварууд
Эсрэг заалт
- Цефуроксим буюу цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай өвчтөнд фуроксетилыг хэрэглэхгүй.