Итокан (Itocan)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Үйл ажиллагааны диспепси (гэдэс дүүрэх, хэвлийн дээд хэсгээр өвдөх, анорекси, цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих) улмаас хоол боловсруулалт алдагдахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг өвчтөн
- Ходоод гэдэсний гүрвэлзэл ихэссэн, цочирсон өвчтөн (ходоод гэдэснээс цус алдах, механик хориг, цоорох)
- Эм лактоз агуулах тул удмын галактоз үл тэвчил, лапп лактозын дутагдал, глюкоз- галактозын малабсорбцитой өвчтөнд хэрэглэхийг хориглоно.