Нэвтрэх
  • Леваксела 250мг (Levaxela 250mg)

    250 мг
    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 1800 төг
    ЭМД хөнгөлөлт: 540 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 1260 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Леваксела шахмал нь левофлоксацин гэдэг эмийн бодис агуулсан. Энэ нь антибиотикийн бүлэгт хамаарагдах эмийн бэлдмэл. Левофлоксацин – хинолины бүлгийн антибиотик бөгөөд  таны биед халдвар үүсгэх нянг устгах үйлдэл үзүүлнэ. 

    Леваксела шахмалыг дараах халдварын үед хэрэглэнэ: 

    • Хамрын дайвар хөндийн халдвар 
    • Уушгины хатгалгаа эсвэл амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд үргэлжилсэн 
    • Бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар 
    • Түрүү булчирхайн архаг халдвар 
    • Арьс, арьсан доорх өөхөн эд, булчин буюу “зөөлөн эдийн ” халдвар. 

    Зарим онцгой тохиолдолд Леваксела тарилгын уусмалыг боомын уушгины хэлбэрээр өвчлөх болон боом өвчнийг үүсгэх бактериар үүсгэгдсэн эмгэгийн  хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 

    Дараах тохиолдолд Левакселаг хэрэглэж болохгүй тул эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү. Үүнд: 

    • Левофлоксацин болон бусад хинолины бүлгийн моксифлоксацин, ципрофлоксацин зэрэг антибиотикууд, мөн бэлдмэлийн найрлага дахь бодист (найрлага хэсгийг үзнэ үү) харшилтай. 
    • Арьсанд тууралт гарах, залгих эсвэл амьсгалахад хүндрэлтэй, уруул, нүүр, хоолой, хэл хавдсан зэрэг харшлын шинж илрэхэд.  
    • Эпилепси гэж оношлогдож байсан бол. 
    • Өмнө нь хинолины бүлгийн антибиотик хэрэглэснээс тендинит зэрэг шөрмөстэй холбоотой асуудал үүсч байсан. Шөрмөс бол яс ба булчинг хооронд нь холбодог эд юм. 
    • Хүүхэд ба өсвөр насныхан 
    • Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа бол. 
    • Хөхүүл эмэгтэйчүүд 

    Дээр дурьдсан тохиолдолдуудад уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Хэрэв та итгэлгүй байвал Левакселаг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл