Моксиклав 250/125мг (Moxiclav 250/125mg)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Амьсгалын дээд замын халдварууд (синусит, тонзиллит, дунд чихний халдварууд)
- Амьсгалын доод замын халдварууд(Хурц, архаг бронхит, бронхпневмони, эмпием, уушгины буглаа)
- Арьс зөөлөн эдийн халдваруудын үед (ясны буглаа, целлюлит, перитонит, шархны халдвар)
- Шээс-бэлгийн замын халдварууд (цистит, уретрит, бөөрний үрэвсэл, халдварлагдсан зулбалт, бага аарцгийн халдвар, тэмбүүгийн зөөлөн яр, заг хүйтэн )
- Бусад халдварууд (остеомиелит, цусан үжил, перитонит, мэс заслын дараах халдварууд)
Эсрэг заалт
- Пенициллинд хэт мэдрэг хүмүүст МОКСИКЛАВ-ыг хэрэглэхгүй.