Нэвтрэх
  • Ризин (Rizine)

    10 мг
    Daewon Pharm Co.,Ltd
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 180 төг
    ЭМД хөнгөлөлт: 90 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 90 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • Улирлын болон жилийн турш үргэлжилдэг харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, шалтгаан нь тодорхойгүй архаг явцтай чонон хөрвөс, арьсны загатнаа зэрэгт хэрэглэнэ.
    • Арьсны үрэвсэл болон намарсын (экзем) үед гадуур хэрэглэхэд зориулсан гидрокортизонтой (шахмалыг хязгаарлана) хамт хэрэглэнэ.
    Эсрэг заалт
    • Цетиризинд болон гидроксизины буюу эсвэл пиперазины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэгшилтай, хэт мэдрэгшлын урвалтай холбоотой шинж илэрсэн байсан өгүүлэмжтэй өвчтөн
    • Бөөрний дутагдалтай өвчтөн (креатинины клиренс 10мл/мин-с бага)
    • Жирэмсэн болон жирэмсэн болох боломжтой эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд
    • 6-аас доош насны хүүхэд
    • Галактоз зохидоггүй хүмүүс, Лапп лактазын дутагдалтай буюу эсвэл глюкоз-галактозын шингээлтийн алдагдал зэрэг удамшлын эмгэгтэй хүмүүс. Учир нь уг бэлдмэл лактоз агуулдаг. (лактоз агуулсан бэлдмэлийг хязгаарлана)

    Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөнө.

    • Бөөрний эмгэгтэй өвчтөн (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно.)
    • Элэгний эмгэгтэй өвчтөн (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно)
    • Өндөр настай хүмүүс (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно). Уг бэлдмэл нь үндсэндээ бөөрөөр ялгардаг учир бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй настай хүмүүст бага тунгаар болгоомжтой хэрэглэж эхэлнэ. Учир нь бэлдмэлийн цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болох ба хэрэв гаж нөлөө илэрвэл бэлдмэлийн тунг багасгах буюу эсвэл хэрэглэхээ зогсоон тохирсон арга хэмжээ авна.
    • Эпилеспитэй өвчтөн буюу эсвэл уналт таталт илрэх эрсдэлтэй өвчтөн
    • Нугасны гэмтэл болон түрүү булчирхайн томрол зэрэг ямар нэгэн өртөмхий хүчин зүйл бүхий өвчтөн. Учир нь уг бэлдмэл шээс баригдаж саатах эрсдлийг ихэсгэдэг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл