Нэвтрэх
  • Тометрол 16мг (Tomethrol 16mg)

    16 мг
    Truong Tho Pharmaceutical JSC
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 1630 төг
    ЭМД хөнгөлөлт: 1141 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 489 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Дотоод шүүрлийн эмгэгүүд: бөөрний дээд булчирхайн анхдагч болон хоёрдогч дутагдал, бөөрний дээд булчирхайн архаг гиперплази
    • Ревматойдны эмгэгүүд: ревматойд артрит, өсвөр насны хүүхдийн үений архаг үрэвсэл, анкилозот спондилит
    • Холбох эдийн эмгэгүүд/артерийн судасны үрэвсэл: системийн улаан чонон яр, системийн дерматомиозит (полимиозит), зүрхний хүнд хэлбэрийн үрэвсэл бүхий ревматойд халууралт, артерийн судасны аварга эст үрэвсэл / ревматойд полимиальгиа
    • Арьсны эмгэгүүд: пемфигус вулгарис, харшил: улирлын болон байнгын харшлын шалтгаант хамрын үрэвсэл, эмийн хэт мэдрэгшлийн урвал, ийлдсийн өвчин, арьсны харшил хавьтлын үрэвсэл, гуурсан хоолойн багтраа
    • Нүдний эмгэгүүд: урд талын увейт (ирит, иридоциклит), арын увейт, нүдний мэдрэлийн үрэвсэл
    • Амьсгалын эмгэгүүд: уушгины саркойдоз, аминд аюултай буюу тархмал сүрьеэ (сүрьеэгийн эсрэг хими эмчилгээ тохиромжтой), ходоодны агууламжаар амьсгалын зам бөглөрөх
    • Цусны эмгэгүүд: шалтгаан тодорхойгүй тромбоцитын пурпур, цус задралын цус багадалт (аутоиммуны)
    • Хавдрын эмгэгүүд: лейкеми (цочмог ба лимфатик), хорт лимфома
    • Ходоод-гэдэсний эмгэгүүд: бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, кроны өвчин.
    • Бусад: сүрьеэгийн менингит (сүрьеэгийн эсрэг хими эмчилгээ тохиромжтой), эрхтэн шилжүүлэн суулгалт

    Метилпреднизолон шахмалыг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ:

    • Системийн мөөгөнцөртэй эмчлүүлэгч
    • Үрэвслийн эсрэг өвөрмөц эмчилгээнээс бусад тохиолдолд системийн халдвартай эмчлүүлэгч
    • Идэвхитэй бодис буюу туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг эмчлүүлэгчид хэрэглэхийг цээрлэнэ.

    Кортикостеройдыг дархлаа дарангуйлах тунгаар хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд амьд буюу амьд сулруулсан вакциныг хэрэглэхийг цээрлэнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл