Урактон (Uractonum)
Хэрэглэх заалт
Урактонум нь шээс хөөх буюу шээлгэх эмийн бүлэгт хамаарагддаг. Таны хөлийн шагай хавагнаж, амьсгал давхцдаг бол энэ нь таны биед их хэмжээний шингэн хуримтлагдсаны улмаас зүрхний шахах үйл ажиллагаа доройтсоноос болсон байж болно. Үүнийг зүрхний дүүргэлтийн дутагдал гэдэг. Бие махбодь дахь илүүдэл шингэн зүрхийг шахаж ажиллахад хүндрэлтэй болгодог. Урактонум нь энэ илүүдэл шингэнийг биеэс шээс болгон зайлуулна. Ингэснээр зүрхний ачаалал багасна. Урактонумыг дараах эмгэгүүдийн үед хэрэглэнэ:
- Нефроз хам шинж – бөөрний өвчлөлүүдийн үед биед их хэмжээний шингэн хуримтлагддаг.
- Асцит – хэвлийн хөндийд их хэмжээний шингэн хуримтлагдах шинж бүхий элэгний хатуурал
- Анхдагч альдостеронизм – Бөөрний дээд булчирхайн даавар альдостероны ялгаралт ихэссэний улмаас биед их хэмжээний шингэн хуримтлагдах.
Эдгээр өвчнүүдийн үед Урактонум таны биеэс илүүдэл шингэнийг хөөхөд туслана.
Эсрэг заалт
- Хэрвээ та спиронолактон болон Урактонумын найрлаган дахь бусад бүрэлдэхүүнд харшилтай (хэт мэдрэг) бол
- Аддисоны өвчтэй бол (хэт сульдаа, жингийн алдагдал, цусны даралт багасах шинж тэмдэг бүхий дааврын хомсдол)
- Гиперкалиемитай бол (цусан дахь калийн түвшин өндөр байх)
- Шээж чадахгүй байгаа бол
- Бөөрний цочмог дутагдалтай бол
- Хөхүүл үед
- Кали хөөдөггүй бусад шээс хөөх эм эсвэл кали агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй.
Онцгой анхаарах тохиолдлууд.
- Хэрвээ та элэг бөөрний эмгэгтэй бол
- Хэрвээ та жирэмсэн бол
- Шээс хөөх бусад эмтэй хавсарч хэрэглэхэд цусан дахь натрийн хэмжээ багасах (гипонатриеми) эрсдэлтэй.
- Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй эсвэл бөөрний дутагдалтай бол цусан дахь калийн хэмжээг хэт өсгөж болзошгүй. Энэ нь таны зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж, үхэлд хүргэх ноцтой нөхцөл байдал үүсгэж болзошгүй.