Литийн карбонат 300мг (Lithium Carbonate 300mg)
Хэрэглэх заалт
- Солиорол болон сэтгэл гутралаас үүдсэн солиорол үүсэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Органик тархины эмгэг, эсвэл ер бусын ЭЭГ-ийн бүхий өвчтөнүүдэд
- Зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүдэд
- Литийн агууламж ихтэй өвчтөн
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн
- Сул дорой эсвэл шингэн алдсан өвчтөнд
- Өвчний дагалдах шинж тэмдэг болох халуурах, хөлрөх, эсвэл суулгалт бүхий өвчтөнд
- Давсны хэрэглээ хязгаарлагдсан өвчтөнүүдэд
- Тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд
- Серотонины агонист хэрэглэж буй өвчтөнд
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд
- Аддисоны эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.