Нэвтрэх
  • Ходоодны хорт хавдар (Gastric cancer)

    Гастроэнтерологи, Хавдрын өвчнүүд, Хэвлийн хөндийн мэс засал
    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдрын тавдугаарт ордог. Хэдийгээр АНУ-д өвчлөл буурч байгаа ч азийн зарим орнуудад, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Монголд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Ходоодны хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл нь хелиобактер пилоригийн халдвар юм.

    Бусад эрсдэлт хүчин зүйлс нь ходоод улаан хоолойн сөөргөө өвчин, давс, нитрат ихтэй хоол болон тамхины хэрэглээ юм. Ходоодны хорт хавдрын 95%-ийг аденокарцинома эзэлдэг бөгөөд дотроо гэдэсний болон тархмал хэлбэр гэж ангилагддаг. Ходоодны хавдрын бусад төрлүүд болох ходоодны лимфома, ходоод гэдэсний стромын хавдрууд, мэдрэл дотоод шүүрлийн хавдрууд (Neuroendocrine) зэрэг нь ховор тохиолддог.

    Ходоодны хавдрын эрт үед өвчтөнүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй эсвэл өвөрмөц бус шинж тэмдэг илэрдэг.  Хожуу үед өвчтөнүүдэд хавдрын үсэрхийлэл, хүндрэлийн шинж тэмдэг илэрдэг.  Ходоодны хавдрын оношийг хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээ болон биопсиоор баталгаажуулдаг. Дүрс оношилгооны эсвэл оношилгооны лапароскопи шинжилгээгээр үе шатыг нь тодорхойлох нь эмчилгээ хийхэд тус болдог.

    Эрт үеийн үсэрхийлээгүй хавдрыг ихэвчлэн мэс заслын болон хими эмчилгээгээр эмчилдэг. Мэс заслаар тайрах боломжгүй эсвэл үсэрхийлсэн хавдар байвал системийн хими эмчилгээ эсвэл хими туяа эмчилгээ (Chemoradiation) хийдэг. Хавдрын молекулын шинж чанарт үндэслэн бай эмчилгээг нэмж болно. Хөнгөвчлөх эмчилгээг нь ахимаг настай болон хорт хавдрын ахисан шатанд орсон өвчтөнүүдэд хийнэ. Хавдрын үе шатаас хамааран тавилан өөр өөр байдаг боловч хавдар хожуу оношлогдох тусам 5 жил амьдрах чадварын хувь бага байдаг.

    • 2020 онд АНУ-д 27,600 гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. 
    • Өмнөд Солонгос, Монгол, Япон зэрэг орнуудад ходоодны хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байдаг.
    • Хүйс: ♂ > ♀
    • Монголын ард түмний уламжлалт халуун цай, хоол хүнс, мах идэх нь ходоод, улаан хоолойн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болохыг Доржготов нарын судалгаанд дурдсан байдаг.
    • Монгол улсын хэмжээнд 2010-2019 оны хооронд ходоодны хорт хавдрын 8137 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 онд ходоодны хорт хавдрын 1046 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 232 (28.5%)-оор, өмнөх оноос 145 (16.1%)-аар тус тус нэмэгдсэн байна.
    • Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин (10000 хүн амд ногдох) 2019 онд 3.3 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 0.5-аар, өмнөх оноос 0.4-өөр тус тус нэмэгдсэн байна.
    • Ходоодны хорт хавдрын өвчлөлийг хүйсээр харвал 2019 оны байдлаар 68.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж 2010 оныхоос 7.0 пунктээр нэмэгдсэн байна.
    • Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 оны байдлаар эрэгтэйчүүдийнх 4.6 болж, эмэгтэйчүүдээс 2.2 дахин, 2010 оныхоос 1.6-гаар их байна. Насны бүлгээр харвал 50-аас дээш насныхан 82.7 хувийг эзэлж, 2010 оныхоос 10.2 пунктээр нэмэгдсэн байна.
    • Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг газар зүйн бүс нутгаар харьцуулан үзэхэд 2010 онд төвийн бүсийн өвчлөлийн түвшин 1.2 болж, улсын дунджаас 1.1-ээр бага бусад бүсэд улсын дунджаас 0.2-0.7-гоор их байсан. Харин 2019 онд хангайн бүсэд улсын дундажтай адил бусад бүсэд улсын дунджаас 0.2-1.1-ээр их байна. Баруун бүсэд хамгийн их 4.4 болж, 2010 оныхоос 1.7 дахин өссөн байна.
    • Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг 2019 оны байдлаар, аймаг, нийслэлээр харвал Дорноговь, Улаанбаатар, Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Баянхонгорт улсын дунджаас 0.4-1.4-өөр бага, Дархан-Уул аймагт улсын дундажтай адил, бусад аймагт 0.1-4.6-гаар их байна. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин хамгийн өндөр нь Увс аймаг, хамгийн бага нь Баянхонгор аймаг байна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан
    Эмнэлзүй
    Оношилгоо
    Үе шат
    Эмгэг судлал
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    Хүндрэл
    Тавилан
    Өвчний код (ICD 10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл