Viral hepatitis
Хепатитын таван вирүсийн аль нэг буюу хэд хэдэн нь болох А хепатитын вирүс, В хепатитын вирүс, С хепатитын вирүс, D хепатитын вирүс ба Е хепатитын вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний өвчний бүлэг. Халдвар нь саяхан үүсч 6 сараас бага хугацаанд (цочмог хепатит), эсвэл 6 сараас дээш хугацаанд (архаг хепатит) үргэлжилж болох бөгөөд сүүлчийн тохиолдолд цирроз ба элэгний өмөн болж даамжирч болно. Ус бохирдохыг оролцуулан өтгөн-амны замаар, бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Вирүсээс хамааран ийлдсэнд вирүсийн өвөрмөц эсрэгтөрөгч, вирүсийн эсрэг эсрэгбие буюу вирүсийн нуклейн хүчлийг илрүүлж оношийг баталгаажуулна.
Тодорхойлолт
В хепатитын вирүс, С хепатитын вирүс ба D хепатитын вирүсийн аль нэг буюу хэд хэдний 6 сараас бага хугацааны халдвараас үүдэлтэй, элэгний үрэвсэл ба фиброзоор илэрдэг, ХДВ-тэй буюу ХДВ-гүй элэгний өвчний бүлэг. Циррозын үе шатанд ч ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Бусад тохиолдолд эмнэлзүйн шинжид ядрах, элэгний ирмэг хатуу болох ба циррозын хүндрэл (булчин хатингарших, асцит, дэлүү томрох/үүдэн венийн хипертензи) хамаарна. В ба С хепатитын вирүс нь цус ба биеийн шингэнээр бохирдох, бэлгийн замаар ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Өвөрмөц эсрэгтөрөгч (HBsAg) ба эсрэгбие (anti-HCV) илрүүлэхээс гадна оношийн үнэлгээнд вирүсийн нуклейн хүчлийг (HBV DNA, HCV RNA гэх мэт) тодорхойлох шаардлагатай.
A group of liver diseases characterised by liver inflammation and fibrosis, caused by less than 6 months of infection with one or more of hepatitis B virus, hepatitis C virus and hepatitis D virus, with or without HIV. Even at stage of cirrhosis there are often no symptoms. Otherwise, clinical features include fatigue, hard liver edge and complications of cirrhosis (muscle wasting, ascites, splenomegaly/portal hypertension). Transmission of hepatitis B and C viruses is by blood and body fluid contamination, sexual transmission, and from mother to baby at the time of birth (vertical transmission). In addition to detection of specific antigens (HBsAg) and antibodies (anti-HCV), diagnostic assessment requires assay of viral nucleic acids (HBV DNA, HCV RNA etc).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
А хепатитын вирүсийн (HAV) саяхны богино хугацааны (6 сараас бага) халдвараас үүдэлтэй элэгний цочмог гэмтэл ба үрэвсэл. Өтгөн-амны замаар дамжина. Ийлдсэнд IgM-anti-HAV илэрснээр оношийг баталгаажуулна. Эмнэлзүйн шинж илэрвэл анорекси, бөөлжис цутгах ба халууралтаар илрэх бөгөөд илүү хүнд тохиолдолд шарлалт дагалдана.
Acute liver injury and inflammation caused by recent and short-term (less than 6 months) infection with hepatitis A virus (HAV). Transmission is by the faecal-oral route. Diagnosis is confirmed by presence of IgM-anti-HAV in serum. Clinical features, if they occur, are characterised by anorexia, nausea and fever, with jaundice in severer cases.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цочмог А хепатит нь А хепатитын вирүсийн (HAV) халдвараас үүдэлтэй элэгний цочмог гэмтэл бөгөөд энэ вирүс нь 27nm урттай, куб тэгш хэмтэй, жижиг, RNA агуулсан пикорнавирүс (энтеровирүсийн 72-р хэвшинж) юм. HAV ихэвчлэн өтгөн-амны замаар тархана. Нууц үе нь халдвар авснаас хойш 2-оос 6 долоо хоног байна. Цочмог А хепатитыг ийлдсэнд IgM anti-HAV эерэг илэрснээр оношлох бөгөөд ихэвчлэн аяндаа эдгэрэх явцтай боловч ховор тохиолдолд фульминант явц үүсч болно (эрсдэл нас ахих тусам нэмэгдэнэ), мөн тохиолдлын 5-10%-д 6 долоо хоног хүртэл үргэлжлэх холестаз хүндрэл болж, 0.2%-д элэгний цочмог дутмагшил үүснэ. Энэ нь хэзээ ч архаг хепатит буюу цирроз болж даамжрахгүй.
Acute hepatitis A is acute liver injury caused by infection with hepatitis A virus (HAV), which is a small, 27nm in length, cubically symmetrical RNA picorna virus (enterovirus type 72). HAV is usually spreads by faecal-oral transmission. The incubation period is 2 to 6 week after infection. Acute hepatitis A is diagnosed by positive serum IgM anti-HAV and usually shows a self-limiting course although fulminant course can occur rarely (the risk increases with age) and 5-10% of cases can be complicated by cholestasis persisting up to 6 weeks and 0.2% developing acute liver failure. It never progresses to chronic hepatitis or cirrhosis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код