Viral hepatitis
Хепатитын таван вирүсийн аль нэг буюу хэд хэдэн нь болох А хепатитын вирүс, В хепатитын вирүс, С хепатитын вирүс, D хепатитын вирүс ба Е хепатитын вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний өвчний бүлэг. Халдвар нь саяхан үүсч 6 сараас бага хугацаанд (цочмог хепатит), эсвэл 6 сараас дээш хугацаанд (архаг хепатит) үргэлжилж болох бөгөөд сүүлчийн тохиолдолд цирроз ба элэгний өмөн болж даамжирч болно. Ус бохирдохыг оролцуулан өтгөн-амны замаар, бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Вирүсээс хамааран ийлдсэнд вирүсийн өвөрмөц эсрэгтөрөгч, вирүсийн эсрэг эсрэгбие буюу вирүсийн нуклейн хүчлийг илрүүлж оношийг баталгаажуулна.
Тодорхойлолт
В хепатитын вирүс, С хепатитын вирүс ба D хепатитын вирүсийн аль нэг буюу хэд хэдний 6 сараас бага хугацааны халдвараас үүдэлтэй, элэгний үрэвсэл ба фиброзоор илэрдэг, ХДВ-тэй буюу ХДВ-гүй элэгний өвчний бүлэг. Циррозын үе шатанд ч ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Бусад тохиолдолд эмнэлзүйн шинжид ядрах, элэгний ирмэг хатуу болох ба циррозын хүндрэл (булчин хатингарших, асцит, дэлүү томрох/үүдэн венийн хипертензи) хамаарна. В ба С хепатитын вирүс нь цус ба биеийн шингэнээр бохирдох, бэлгийн замаар ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Өвөрмөц эсрэгтөрөгч (HBsAg) ба эсрэгбие (anti-HCV) илрүүлэхээс гадна оношийн үнэлгээнд вирүсийн нуклейн хүчлийг (HBV DNA, HCV RNA гэх мэт) тодорхойлох шаардлагатай.
A group of liver diseases characterised by liver inflammation and fibrosis, caused by less than 6 months of infection with one or more of hepatitis B virus, hepatitis C virus and hepatitis D virus, with or without HIV. Even at stage of cirrhosis there are often no symptoms. Otherwise, clinical features include fatigue, hard liver edge and complications of cirrhosis (muscle wasting, ascites, splenomegaly/portal hypertension). Transmission of hepatitis B and C viruses is by blood and body fluid contamination, sexual transmission, and from mother to baby at the time of birth (vertical transmission). In addition to detection of specific antigens (HBsAg) and antibodies (anti-HCV), diagnostic assessment requires assay of viral nucleic acids (HBV DNA, HCV RNA etc).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Е хепатитын вирүсийн цочмог халдвараас үүдэлтэй элэгний өвчин. Энэ өвчин бөөлжис цутгах шинжээр илэрнэ. Ихэвчлэн өтгөн-амны замаар дамжина. Хүний ийлдсэнд Е хепатитын вирүсийн эсрэг IgM эсрэгбие илрүүлж баталгаажуулна.
A disease of the liver, caused by an acute infection with hepatitis E virus. This disease is characterised by nausea. Transmission is commonly by the faecal-oral route. Confirmation is by detection of anti-hepatitis E virus IgM antibodies in an individual's serum.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цочмог Е хепатит нь Е хепатитын вирүсээс (HEV) үүдэлтэй элэгний цочмог гэмтэл бөгөөд энэ вирүс нь Hepevirus төрөлд хамаарах, 27-34nm урттай, нэг утаслаг RNA вирүс юм. HEV ихэвчлэн усаар дамжих халдвар буюу зоонозын халдвараар (гахай, зэрлэг гахай ба бугын шинэ мах идэх) тархана. HEV цус сэлбэлтээр дамжих нь дархлал хомсдолтой хүмүүсийн дунд бүртгэгдсэн боловч ховор. Цочмог HEV-ийг хепатитын цочмог үе шатанд ийлдсэнд IgA буюу IgM anti HEV эерэг илэрснээр оношлох боловч ийлдсэнд HEV RNA илрэх нь оношлогооны алтан стандарт юм. Цочмог Е хепатит ихэвчлэн аяндаа эдгэрнэ; ховор боловч фульминант хэлбэр үүсч болно.
Acute hepatitis E is acute liver injury caused by hepatitis E virus (HEV), which is single stranded RNA virus, 27-34nm in length, in the genus Hepevirus. HEV usually spreads by a water-borne infection or zoonotic infection (fresh meat consumption of pigs, boars, and deer). Transfusion-related transmission of HEV has been documented among immunodeficient persons but is rare. Acute HEV is diagnosed by positive serum IgA or IgM anti HEV in acute phase of hepatitis, although the presence of serum HEV RNA is the gold standard for the diagnosis. Acute hepatitis E is usually self-liming; fulminant type can occur, although rare.
ICD-10-тай харгалзах код