Viral hepatitis
Хепатитын таван вирүсийн аль нэг буюу хэд хэдэн нь болох А хепатитын вирүс, В хепатитын вирүс, С хепатитын вирүс, D хепатитын вирүс ба Е хепатитын вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний өвчний бүлэг. Халдвар нь саяхан үүсч 6 сараас бага хугацаанд (цочмог хепатит), эсвэл 6 сараас дээш хугацаанд (архаг хепатит) үргэлжилж болох бөгөөд сүүлчийн тохиолдолд цирроз ба элэгний өмөн болж даамжирч болно. Ус бохирдохыг оролцуулан өтгөн-амны замаар, бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Вирүсээс хамааран ийлдсэнд вирүсийн өвөрмөц эсрэгтөрөгч, вирүсийн эсрэг эсрэгбие буюу вирүсийн нуклейн хүчлийг илрүүлж оношийг баталгаажуулна.
Тодорхойлолт
В хепатитын вирүс, С хепатитын вирүс ба D хепатитын вирүсийн аль нэг буюу хэд хэдний 6 сараас бага хугацааны халдвараас үүдэлтэй, элэгний үрэвсэл ба фиброзоор илэрдэг, ХДВ-тэй буюу ХДВ-гүй элэгний өвчний бүлэг. Циррозын үе шатанд ч ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Бусад тохиолдолд эмнэлзүйн шинжид ядрах, элэгний ирмэг хатуу болох ба циррозын хүндрэл (булчин хатингарших, асцит, дэлүү томрох/үүдэн венийн хипертензи) хамаарна. В ба С хепатитын вирүс нь цус ба биеийн шингэнээр бохирдох, бэлгийн замаар ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Өвөрмөц эсрэгтөрөгч (HBsAg) ба эсрэгбие (anti-HCV) илрүүлэхээс гадна оношийн үнэлгээнд вирүсийн нуклейн хүчлийг (HBV DNA, HCV RNA гэх мэт) тодорхойлох шаардлагатай.
A group of liver diseases characterised by liver inflammation and fibrosis, caused by less than 6 months of infection with one or more of hepatitis B virus, hepatitis C virus and hepatitis D virus, with or without HIV. Even at stage of cirrhosis there are often no symptoms. Otherwise, clinical features include fatigue, hard liver edge and complications of cirrhosis (muscle wasting, ascites, splenomegaly/portal hypertension). Transmission of hepatitis B and C viruses is by blood and body fluid contamination, sexual transmission, and from mother to baby at the time of birth (vertical transmission). In addition to detection of specific antigens (HBsAg) and antibodies (anti-HCV), diagnostic assessment requires assay of viral nucleic acids (HBV DNA, HCV RNA etc).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
В хепатитын вирүсийн (HBV) саяхны богино хугацааны (6 сараас бага) халдвараас үүдэлтэй элэгний цочмог гэмтэл ба үрэвсэл. Бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Ийлдсэнд HBsAg саяхан илэрсэн, хамгийн тохиромжтой нь IgM-anti-HBc хамт илэрснээр оношийг баталгаажуулна. Эмнэлзүйн шинж илэрвэл анорекси, бөөлжис цутгах ба халууралтаар илрэх бөгөөд хүнд тохиолдолд шарлалт дагалдана.
Acute liver injury and inflammation caused by recent and short-term (less than 6 months) infection with hepatitis B virus (HBV). Transmission is by sexual, blood and body fluid contamination (parenteral spread), and from mother to baby at the time of birth (vertical transmission). Diagnosis is confirmed by presence of recent acquisition of HBsAg, ideally with IgM-anti-HBc in serum. Clinical features, if they occur, are characterised by anorexia, nausea and fever, with jaundice in severe cases.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цочмог В хепатит нь В хепатитын вирүсийн (HBV) халдвараас үүдэлтэй элэгний цочмог гэмтэл бөгөөд энэ вирүс нь хоёр утаслаг, цагираг хэлбэрийн DNA агуулсан хепаднавирүс юм. Энэ өвчин парентерал замаар (цус ба цусан бүтээгдэхүүнийг шууд сэлбэх, санамсаргүй буюу санаатай зүү хатгалт, үүнд судсаар мансууруулах бодис хэрэглэх, шивээс хийлгэх, зүү эмчилгээ ба чих цоолох) буюу бэлгийн хавьтлаар дамжина. Өвчний цочмог үе шатанд HBV-ийн гадаргуугийн эсрэгтөрөгч (HBsAg) ихэвчлэн эерэг байх бөгөөд цочмог HBV халдварын оношийг ийлдсэнд өндөр титртэй IgM anti-HBc илэрснээр тавина. Цочмог В хепатит ихэвчлэн аяндаа эдгэрдэг боловч фульминант явц А хепатитаас илүү түгээмэл. Цаашилбал, архаг халдвар насанд хүрэгчдийн 2-5%-д, харин бага насны хүүхдийн (3-аас доош насны) ихэнхэд үүсч болох бөгөөд бөөрний дутмагшил, ХДВ-ийн халдвар буюу бусад дархлал хомсдолын байдлын үед мөн илүү түгээмэл. Элэгний цочмог дутмагшил тохиолдлын ~1%-д үүснэ. Тохиолдлын янз бүрийн хэсэгт (нярайн >90%-д, насанд хүрэгчдийн <5%-д, дархлал хомсдолын үед илүү өндөр) элэгний өвчинтэй буюу элэгний өвчингүй архаг HBV халдвар үүснэ.
Acute hepatitis B is acute liver injury caused by infection with hepatitis B virus (HBV), which is a double-stranded and circular DNA hepadnavirus. The disease is transmitted parenterally (direct transfusion of blood and blood products, accidental or deliberated needle puncture including intravenous drug abuse, tattooing, acupuncture, and ear piercing) or by sexual contact. HBV surface antigen (HBsAg) is usually positive in the acute phase of the disease and acute HBV infection is diagnosed by the presence of high-titer serum IgM anti-HBc. Although acute hepatitis B is usuallyself-limiting, a fulminant course is more common than for hepatitis A. Further, chronic infection may occur in 2-5% of adults, but in most young children (under age of 3 years), and is also more common in renal failure and with HIV infection or other immunodeficient states. Acute liver failure is occurs in ~1% of cases. A varying proportion of cases (>90% of babies, <5% if adults, higher with immune deficiencies) develop chronic HBV infection, with or without liver disease.
ICD-10-тай харгалзах код