Viral hepatitis
Хепатитын таван вирүсийн аль нэг буюу хэд хэдэн нь болох А хепатитын вирүс, В хепатитын вирүс, С хепатитын вирүс, D хепатитын вирүс ба Е хепатитын вирүсийн халдвараас үүдэлтэй элэгний өвчний бүлэг. Халдвар нь саяхан үүсч 6 сараас бага хугацаанд (цочмог хепатит), эсвэл 6 сараас дээш хугацаанд (архаг хепатит) үргэлжилж болох бөгөөд сүүлчийн тохиолдолд цирроз ба элэгний өмөн болж даамжирч болно. Ус бохирдохыг оролцуулан өтгөн-амны замаар, бэлгийн замаар, цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах) ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Вирүсээс хамааран ийлдсэнд вирүсийн өвөрмөц эсрэгтөрөгч, вирүсийн эсрэг эсрэгбие буюу вирүсийн нуклейн хүчлийг илрүүлж оношийг баталгаажуулна.
Тодорхойлолт
В хепатитын вирүс, С хепатитын вирүс ба D хепатитын вирүсийн аль нэг буюу хэд хэдний 6 сараас бага хугацааны халдвараас үүдэлтэй, элэгний үрэвсэл ба фиброзоор илэрдэг, ХДВ-тэй буюу ХДВ-гүй элэгний өвчний бүлэг. Циррозын үе шатанд ч ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Бусад тохиолдолд эмнэлзүйн шинжид ядрах, элэгний ирмэг хатуу болох ба циррозын хүндрэл (булчин хатингарших, асцит, дэлүү томрох/үүдэн венийн хипертензи) хамаарна. В ба С хепатитын вирүс нь цус ба биеийн шингэнээр бохирдох, бэлгийн замаар ба төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Өвөрмөц эсрэгтөрөгч (HBsAg) ба эсрэгбие (anti-HCV) илрүүлэхээс гадна оношийн үнэлгээнд вирүсийн нуклейн хүчлийг (HBV DNA, HCV RNA гэх мэт) тодорхойлох шаардлагатай.
A group of liver diseases characterised by liver inflammation and fibrosis, caused by less than 6 months of infection with one or more of hepatitis B virus, hepatitis C virus and hepatitis D virus, with or without HIV. Even at stage of cirrhosis there are often no symptoms. Otherwise, clinical features include fatigue, hard liver edge and complications of cirrhosis (muscle wasting, ascites, splenomegaly/portal hypertension). Transmission of hepatitis B and C viruses is by blood and body fluid contamination, sexual transmission, and from mother to baby at the time of birth (vertical transmission). In addition to detection of specific antigens (HBsAg) and antibodies (anti-HCV), diagnostic assessment requires assay of viral nucleic acids (HBV DNA, HCV RNA etc).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
С хепатитын вирүсийн (HCV) саяхны богино хугацааны (6 сараас бага) халдвараас үүдэлтэй элэгний цочмог гэмтэл ба үрэвсэл. Ихэнх тохиолдолд цус ба биеийн шингэнээр бохирдох (парентерал замаар тархах), ховор тохиолдолд бэлгийн замаар буюу төрөх үед эхээс хүүхдэд (босоо замаар) дамжина. Ийлдсэнд anti-HCV саяхан илэрч, HCV RNA хамт илэрснээр оношийг баталгаажуулна. Эмнэлзүйн шинж цөөн тохиолдолд илрэх бөгөөд анорекси, бөөлжис цутгах ба халууралтаар илэрч, ховор тохиолдолд шарлалт дагалдана. Тохиолдлын ихэнх хэсэгт (>70%) янз бүрийн хүндийн зэргийн элэгний өвчинтэй архаг HCV халдвар үүснэ.
Acute liver injury and inflammation caused by recent and short-term (less than 6 months) infection with hepatitis C virus (HCV). Transmission is by blood and body fluid contamination (parenteral spread) in most cases, and rarely by sexual spread or from mother to baby at the time of birth (vertical transmission). Diagnosis is confirmed by presence of recent acquisition of anti-HCV with presence of HCV RNA in serum. Clinical features occur in a minority of cases and are characterised by anorexia, nausea and fever, rarely with jaundice. A high proportion of cases (>70%) develop chronic HCV infection, with liver disease of varying severity.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цочмог С хепатит нь С хепатитын вирүсээс (HCV) үүдэлтэй элэгний цочмог гэмтэл бөгөөд энэ вирүс нь флавивирүсийн овогт хамаарах нэг утаслаг RNA вирүс юм. Энэ өвчин парентерал замаар (цус ба цусан бүтээгдэхүүнийг шууд сэлбэх, санамсаргүй буюу санаатай зүү хатгалт, үүнд судсаар мансууруулах бодис хэрэглэх, шивээс хийлгэх, зүү эмчилгээ ба чих цоолох) буюу бэлгийн хавьтлаар дамжина. Цочмог С хепатиттай өвчтөний ихэнх нь шинж тэмдэггүй бөгөөд ойролцоогоор 70%-д нас (хүүхдэд бага) ба цочмог хепатитын хүндийн зэргээс (шарлалт илэрвэл бага) хамааран архаг HCV халдвар үүснэ.
Acute hepatitis C is acute liver injury caused by hepatitis C virus (HCV), which is a single stranded RNA virus belonging to the flavivirus family. This disease is transmitted parenterally (direct transfusion of blood and blood products, accidental or deliberated needle puncture including intravenous drug abuse, tattooing, acupuncture, and ear piercing) or by sexual contact. The majority of patients with acute hepatitis C are asymptomatic and about 70% develop chronic HCV infection, depending on age (lower in children) and severity of acute hepatitis (lower if jaundice develops).
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан